Н.АНХБАЯР НЬ ААВЫН НӨЛӨӨГӨӨР БУС ӨӨРИЙНХӨӨ ТУРШЛАГААР ЭЛЧИНГЭЭР ТОМИЛОГДОХ БОЛОМЖТОЙ ХҮН


Гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн суух 18 Элчин сайдуудын томилгоог ирэх сарын эхээр хийхээр товложээ. Үүнтэй холбоотойгоор 18 хүний нэрс эхнээсээ тодроод эхэллээ. Намын дэд даргын албан тушаалд очсон Б.Дэлгэрмааг хамгийн түрүүд эгүүлэн татсан. Б.Дэлгэрмаагийн орыг залгах элчин сайдаар Г.Өлзийбүрэн гэх эрхэмийн нэр хамгийн эхэнд дуулдаж байгаа юм. Элчин сайдаар яригдаж байгаа дараагийн хүн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр байна. Түүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн нөмөр нөлөөтэйгээр Элчин сайдаар Австрали улсад суух нь гэсэн яриа олон дунд байгаа юм.

Гэсэн хэдий ч Н.Анхбаярыг эцгийн нөлөөгөөр гэхээс илүү хувь хүнийнхээ хувьд туршлагатай боловсон хүчин гэдгийг намтар түүх нь гэрчилж байгаа юм. Н.Анхбаяр нь 1979 онд Увс аймагт төрсөн. Өдгөө Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж буй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү. Хуульч мэргэжилтэй тэрбээр 2000 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж төрийн албанд 20 орчим жил ажилласан бөгөөд Гадаад харилцааны яам, дипломат албанд 2007 оноос хойш тасралтгүй хүчин зүтгэжээ. 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар сууж байсан туршлагатай нэгэн юм байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 11 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 16 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 18 цагийн өмнө
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ Өчигдөр
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11