Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан "АРХИГҮЙ СҮХБААТАРЧУУДЫН ТӨЛӨӨ" дэд хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлгийг Аймгийн Цагдаагийн газар болон ГБХЗХГазар хамтран зохион байгууллаа.
2019-2021 онд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг бодлого чиглэлээ аймгийн удирдлага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөллүүдэд танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн Аймгийн Засаг даргын Захирамж гарган хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна