ХО ШИ МИНИЙ ЗАНДАШУУЛСАН ЦОГЦСЫГ СЭРГЭЭХ АЖИЛД ОРОСУУД ОРОЛЦОНО

Н.Мижидмаа
2019/06/26

Коммунист Вьетнамыг үүсгэн байгуулагч Хо Ши Миний занданшуулсан цогцосны хадгалалтыг сайжруулах багийн бүрэлдэхүүнд Оросын дөрвөн эрдэмтэн багтсан тухай "Antaranews" мэдээлж байна.

Хо Ши Минийг нас барсны дараа 1969 онд цогцсыг нь занданшуулж, Зөвлөлтийн тусламжтай байгуулсан тусгай бунханд, шилэн хоргоны цаанаа хүндэтгэн хадгалдаг болсон. Жил болгон олон мянган вьетнамчууд, гадаадын жуулчид Хо Ши Миний бунханыг үзэж сонирхохоор ирдэг болсон тул бэлэг тэмдэг, үзэл суртлын гэхээс илүүтэйгээр аялал жуулчлалын шоу үзүүлбэр болж хувирсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй гэсэн яриа гарах болсон.

Шинжээчдийн баг бүрдүүлэх тухай тушаалд "Эрдэмтэдийн зөвлөл нь тэргүүлэгч Хо Ши Миний бие ба эд эрхтэнүүдийг хадгалахад шаардлагатай төлөвлөгөө боловсруулах ёстой" гэжээ.

Зөвлөлт улсыг үүсгэн байгуулагч Ленины цогцсыг коммунизмын үзэл үүрд мөнх байхын бэлгэдэл болгон 1924 онд занданшуулж, бунханд хадгалах болсоноос хойш коммунист дэглэм ноёлж байсан болон одоо ч байгаа улсуудад өөрсдийн удирдагчдаа нас барсны дараа занданшуулан бунхалдаг болсон. Жишээлбэл, коммунист Хятадыг үүсггэн байгуулагч Мао Зэдун, Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ир Сен нарын цогцсыг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар занданшуулсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 2 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 3 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 4 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 4 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 4 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 5 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 5 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 5 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   5 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 6 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 6 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 6 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 8 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 8 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 8 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 8 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 8 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 9 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 9 цагийн өмнө