УИХ-ЫН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Н.Мижидмаа
14 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд өнөөдөр /2019.06.26/ Болгар улсын Эдийн засгийн сайд ЭмилКараниколов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар байлцлаа.Уулзалтын эхэнд Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд, Монгол Улс нь Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.

Хариуд нь ноён Эмил Караниколов, Болгар Улсын Үндэсний ассамблей /парламент/-аас Монгол Улсын Их Хуралтай уулзалт зохион байгуулах, хамтын ажиллагааны талаар ярилцах итгэмжлэл, чиглэлийг өөрт нь үзүүлсний дагуу уулзалтад ирснийг тэмдэглээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний ассамблейн гурван гишүүн багтсаныг танилцуулав.


Үүний дараа Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд хоёр орны хамтын ажиллагааны талаар тэмдэглэн хэлэхдээ 1965-1985 онд Болгараас 28.2 сая шилжих рублийн зээл авч, Чойбалсан хотод мах комбинат, Дархан хотод нэхий эдлэлийн үйлдвэр, Улаанбаатар хотод гахай бордох завод, хүнсний ногооны хүлэмж, Орхон-Шарын голын жимс, ногооны аж ахуй, Өвөрхангайн Өвдөг худаг, Алтайн тоосгоны үйлдвэр зэргийг барьж байгуулсан нь Монгол улсад том бүтээн байгуулалт болсныг онцлоод хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эргээд хоёр талын харилцаанд чухал суурь, дэмжлэг болох учир парламент, түүний Тамгын газар хооронд шууд холбоо тогтоох, харилцааг бэхжүүлэх талаар ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон. Энэ ярианы үеэр Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад Болгар улс ямагт дэмжиж, гүүр болж ажиллана хэмээн онцлон тэмдэглэв.


Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар мөн санал бодлоо илэрхийллээ.

Тэрбээр, Болгарт урлагийн боловсрол, мэргэжил эзэмшиж ирсэн урлаг соёлын хүмүүс Монголдоо өндөр амжилтад хүрсэн байдгийг тэмдэглээд, цаашид оюутан залуусыг урлаг соёлын чиглэлээр сургахад хамтран ажиллах, дэмжих хүсэлт гаргасныг ноён Эмил Караниколов талархан хүлээж авлаа.

Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдаанд оролцож байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 6 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 7 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 10 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 14 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 14 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 16 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 16 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 16 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр