ӨМНӨД СОЛОНГОС ХОЙД ХӨРШИЙНХӨӨ ЭСРЭГ ХОРИГИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ


Өмнөд Солонгосыг БНАСАУ-ын эсрэг авсан хоригийг хатуу мөрдөөгүй гэх Японы мэдэгдлийг Өмнөд Солонгосын Аж үйлдвэрлэл, эрчим хүчний сайд үгүйсгэсэн тухай "Yonhap" агентлаг мэдээлж байна. Сайд Сун Юн Мо "НҮБ-ын хориг арга хэмжээ авсан улс орнуудад, түүний дотор Хойд СолонгостЯпоноос оруулж ирдэг устөрөгчийн фторидуудыгнийлүүлэгдэж байсан гэх нотолгоог бид олсонгүй" гэжээ.

Япон нь хагас дамжуулагч ба янз бүрийн ухаалаг төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд шаардлагатай гурван төрлийн материалын экспортыг илүү хатуу хяналттай болгосон юм. Энэ талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нь Өмнөд Солонгосхориг арга хэмжээг хатуу мөрдөхөд анхаарахгүй байгаа тул Японоос тус улсад нийлүүлж байгаа зарим чухал материал БНАСАУ-д очсон байж магадгүй гэсэн утгатай зүйл ярьсан. Японы эрх баригч Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн орлогч Коити Хагиуда "Эдгээр материалуудын хүрэх эцсийн цэгийг бид мэдэхгүй байх тохиолдлууд бий тул ийм арга хэмжээ авах нь зүйн хэрэг гэж бодож байна" гэжээ.

2018 Өмнөд Солонгосын дээд шүүх Дэлхийн хоёрдугаар дайны үеэд албадлагаар ажиллаж байсан дөрвөн солонгос хүнд Японы "Nippon Steel & Sumitomo Metal" компани их хэмжээний нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасны дараагаар хоёр улсын харилцаа муудэж эхэлсэн. Япон Засгийн газар нь дэлхийн хоёрдугаар дайны нөхөн төлбөртэй холбоотой асуудлуудыг хоёр талын харилцаа хэвийн болж эхэлсэн 1965 онд эцэслэн шийдвэрлэсэн гээд шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан юм. Хариуд нь Өмнөд Солонгос "Nippon Steel & Sumitomo Metal" компаний активуудыг хураах ажлыг эхлүүлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 8 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 26 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр