БУЛГАН АЙМАГТ ЭХНЭР, НӨХӨР ХОЁРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ҮҮ?

Н.Мижидмаа
2019/08/05

Булган аймгийн Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б нь 2018 оны арванхоёрдугаар сарын 19-20 нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Уг хэрэг нь өнөөдрийн байдлаар Булган аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна.

Гэвч уг хэрэгтэй холбогдуулан гэрчээр дуудсан эхнэр, нөхөр хоёрыг Булган аймгийн Цагдаагийн газраас эрүүдэн шүүсэн гэх асуудлаар түүний өмгөөлөгч М.Ганзориг манай редакцид хандсан юм.

Тодруулбал тухайн эхнэр нөхөр хоёрын өмгөөлөгч гэх М.Ганзориг: Хүн амины хэрэгт гэрчээр дуудсан эхнэр нөхөр Д, О нарыг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр "ганц худаг" гэх газарт хорино, хэргээ хүлээ, талийгаачийг чи сандлаар цохьсон, бүх гэрчүүд тэгж хэлж байна гэх мэтээр дарамталсан. Мөн эхнэр О-г 12 цаг, нөхөр Д-г 24 цаг хоолгүй ар гэрийхэнтэйгээ холбоо барих эрхийг нь хязгаарлаж хэргээ хүлээхийг тулган шаардсан тухай миний үйлчлүүлэгчид мэдээлсэн гэв.

Эрүүдэн шүүх гэмт хэрэгт дан ганц биемахбодид халдах бус үг хэлээр дарамталж, хэргийг тулгах, сүрдүүлэн зовоох хэлбэрүүд тооцогддог байна.

Хэргийг эргэн сануулахад талийгаач Б тархиндаа гэмтэл авч Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан бол түүний эхнэр хүнд бэртэж толгой нь хавагнан, гарандаа 11 оёдол тавиулсан байдаг. Тухайн үед уг хэрэгтэй холбоотой АН-аас хэвлэлийн хурал зохион байгуулж байсан ч цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг гэдгийг сануулж байсан удаатай.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 5 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 5 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 5 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 6 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 6 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 6 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 6 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   7 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 8 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 8 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 8 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 9 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 9 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 9 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 10 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 10 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 10 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 11 цагийн өмнө