Төрийн ухаалаг үйлчилгээг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хурал өнөөдөр болж өнгөрлөө. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сард төрийн үйлчилгээг цахимжуулан операторын горимд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдрийн дэд ажлын хэсгийн хуралдаанаар бэлтгэл ажилтай холбоотой зарим нэг ажлуудыг түргэвчлэх, уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хугацаат үүрэг чиглэлүүдийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал холбогдох газруудад өгсөн байна. Ингэснээр төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ шаардаж, хүндрэл учруулж байгааг зогсоох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна