Л.БОЛД: Т.ЧИМГЭЭГ УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН ХЭРГЭЭР ТЕГ ШАЛГАЖ ЭХЭЛСЭН


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар хэдхэн хоногийн өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай хорих ангид уулзсан. Тэгвэл Т.Чимгээг ТЕГ-аас улсын нууц задруулсан хэргээр шалгаж байгаа талаар Л.Болд мэдээлэл бичсэнийг бүрэн эхээр хүргэж байна.

Төрийн "нууц" задлая. Сэжигтэн Т.Чимгээд тагнуулын хурандаа нар шоронд мансууруулах бодистой архи хүчээр өгч, ухаанаа алдсан хүнээс мэдүүлэг авч, ялтан гэгдэх замд нь оруулсан болохыг мэдээлэлд ойр эх сурвалжаас сонссон юм. Түүнийг нь бид хэвлэлийнхний өмнө мэдээлсэн.

Гэтэл ТЕГ-аас Т.Чимгээ улсын нууц задруулсан байна хэмээн хэрэг нээж, улмаар тэр нууцыг сонссон Ж.Батзандан гишүүн бид хоёр сэжиглэгдэж, сүртэй үгтэй зарлан дуудах бичиг хүлээн авч байцаалт өгсөн нь саяхан. Тэр мэдээлэлд Т.Чимгээгийн буруу байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу 60 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулдаг байсан бол 2016 оноос энэ тоо 600 болон огцом өссөнийг саяхан "Глоб интернэшнл"-ээс зохион байгуулсан "Олон нийтийн мэдэх эрх ба нууц мэдээлэл" бодлогын семинарт оролцохдоо дурдаж, ер нь энэ бүхний цаана МАНАН бүлэглэлийн шударга бус явдал, дээрэм, хүчирхийлэл төрийн нууц нэрээр халхлагдан, нуугдсан болохыг баттай ойлгосон.

Харин энэ удаа би дахин Монгол төрийн өөр нэг "нууц"-ыг дэлгэхээр шийдлээ. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байна. Тэсвэрлэшгүй зовлонгийн өмнө ч тэсвэр хатуужлаа алддаггүй, хат сайт монгол хүмүүсээр бахархаж байна.

Т.Чимгээ Б.Содномдаржаа нар ямар зүйлийг тэсэж, тэвчиж одоог хүртэл цөхрөлгүй тэмцсээр байгааг олон хүн мэддэг болсон байх. Нөгөөтэйгүүр тэдний ар тал болсон хайрт эхнэр, нөхөр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл садангийнхан нь тэднээс ч дутахгүй сэтгэлийн тэнхээтэй баатрууд юм.

Энэ олон жилийн тарчлаан дунд гэрт орж эм, гадаа гарч эр болж ар гэрээ хамгаалан тэмцсээр байгаа Т.Чимгээгийн нөхөр, Б.Содномдаржаагийн эхнэр нараар бахархахгүй байхын аргагүй.

Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр, Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн нар хилсээр хэлмэгдэгсдийн сүүлчийн итгэл найдвар. С.Бямбасүрэн охиноо алдчихаад шоронгийн камерт эхнэр Т.Чимгээдээ аймшигт мэдээг дуулгаж чадахгүй, халширч, дальдарч, дотроо нулимсаа барьж ядан суухад нь байцаагч хажуунаас "Охиноо үхсэнээ хэлээч чи!" гэж тулган дайрч, зовлонт эх хүнийг хэний ч төсөөлшгүй, үгээр хэлэхийн аргагүй тарчлалд унаж байх тэр агшинд хүч тулган байцаалт авч, хүний зовлонгоор хуурамч хэргээ хүлээлгэх гэж оролдсон байгаа юм. Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр нь баргийн хүний тэвчихээргүй аймшигт зовлон зүдгүүр дунд эр нөхрийнхөө төлөө тэмцсээр, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр байна.

Б.Содномдаржаагийн амьдралын ганц утга учрыг нь бөхөөхийн тулд харгис яргачид бидний зөвхөн кинон дээрээс л үздэг тоймгүй олон янзын эрүү шүүлтийг түүнд хэрэглэсэн нь нэгэнт ил болсон. Тэр энэ он жилүүдэд байнгын хатуу ширүүн зодуур дэглэлт дунд байлаа.

Зодож жанчиж, хавиргыг нь хугалах зэрэг олон янзын гэмтэл учруулсан, хүний ёсыг умартаж ялгадас толгой дээр нь асгаж байсныг бид харсан. Мөн зовоон тарчлаах харгис арга болох олон хоног нойргүй байлгах яргыг (ингэж байхдаа туг тугаар үсийг нь зулгааж, тарчлааж байсныг хүртэл мэдрэх тэнхэлгүй болж, сүүлд шүүх хурал дээр бичлэгээ үзэж мэл гайхсанаа хэлж байсан) хэрэглэсэн.

Өлсгөлөнгийн байдалд удаан хугацаагаар байлгасан. Хүн амины хэрэгтэн И хэмээгч ялтанг сэжигтэн Б.Содномдаржаатай 80 хоног хамт байлгаж, дарамтлан тамлуулсны зэрэгцээ усанд оруулахгүй, агаар салхи үзүүлэхгүй олон сар байлгаж, эрүүл мэндэд нь нөхөшгүй хор хохирол учруулсан. (Б.Хурц генерал сая Төв аймагт болсон шүүх хурлын үеэр Б.Содномдаржааг "Олон жил шоронд суучихаад чи сүрьеэ тусаагүй л байна уу" гэж доромжилсон байна лээ)

Түмэн аргаар үйлийг нь үзэж, амиа хорлох судсаа ханаж, хоолойгоо хэрчих нөхцөлийг бүрдүүлж камерт нь хурц бритва, уугаад хордож үхэх боломж өгч хурц үнэртэй хятад будаг өдөр бүр оруулж тавьдаг байсан нь ил боллоо.

Хорих ангид дээрээс чиглэл ирсэн нэрээр харуулаасаа авахуулаад удирдлага нь хүртэл оролцож зодож дарамталж, байнгын айдастай байлгаж, (Ж.Батзандан бид хоёрыг хорих ангид эргэж очиход хажуунаас нь хянагч салахгүй байсан тул маш их дарамтад байгаагаа нууц хэллэг, дохиогоор ойлгуулах гэж ихэд оролдсоныг нь бид даанч туршлагагүйгээсээ ойлгоогүй юм билээ. Жишээ нь, "Миний хүүхдүүдийн дуу шуугианыг хоригдол Ц.Амгаланбаатар сонссон байна лээ, төрдөө их гомдож байна, итгэл алдарч байна гэх мэт үгсээрээ анхаарал татах гэж оролдож байсан юм билээ. Тиймээс л одоо бие нь сайжирсан хэмээн хуучин гяндан руу нь илгээх гэж байгааг эрс эсэргүүцэх хэрэгтэй бөгөөд нэн даруй суллах шаардлагатай) хүний ёсноос гадуур яргалал бүрийг даван гарчээ.

Хамгийн адгийн арга барилаар ар гэр, эхнэр хүүхдийг нь цөхрүүлж, холдуулах замаар амьдралын найдварыг нь таслахыг оролдохоо хүртэл мартсангүй. Б.Содномдаржаагийн эхнэрийг ятгаж "Нөхөр чинь одоо өнгөрсөн, хэзээ ч нар үзэхгүй болсон. Үр хүүхэд, амьдралаа бод" хэмээж байжээ. Хорих ангид хуулийн дагуу улиралд ганц удаа эргэлт ирэхэд нь тусгай уулзалтын байранд уулзуулдаг байсныг өөрчилж, Б.Содномдаржаад зориулж хоригдлуудын дунд камер засаж, эхнэр хүүхдүүдтэй нь уулзуулдаг болжээ.

Байнгын хурц гэрэлтэй камерт байлгасны дээр 10 минут тутамд харгалзагч нь шалгаастай ийм л нөхцөлд энэ гэр бүлийн тэвчээрийг мохоох гэж оролдож байж. Харин зол гэх нь хаашаа юм, гяндангийн зэвүүн орчинд Б.Содномдаржаагийн хүүхдүүдийн дуу цангинаж, тэднийг гүтгэсэн хүн амины хэрэгтэн Ц.Амгаланбаатарын сэтгэл хөдөлж, "Би энэ хүүхдүүдийн гэмгүй эцгийг цаашдаа гүтгэж чадахгүй нь" гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг яллах гол шалтгаан болсон худал мэдүүлгээсээ татгалзсанаа төрийн өндөрлөгүүдэд бичсэн өргөдөлдөө дурджээ. Б.Содномдаржаагийн эхнэр таван хүүхдийнхээ аавын төлөө цуцашгүй тэмцсээр байгаа, бие сэтгэлийн тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж яваа монгол эмэгтэйн төлөөлөл юм.

Энэ бүх доромжлол, дайралт, тарчлааныг давж, тэсч, үнэнхүү хүн чанараа харуулж, монгол хүний жудгийг бишрүүлж байгаа Г.Энхбаяр, С.Бямбасүрэн нарыг хүндлэх сэтгэл төрөхгүй байхын аргагүй. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 12 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 13 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 14 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 15 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 15 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 16 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 20 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 20 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 20 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр