Өнөөдөр Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар хуралдана. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Батсайхан өөрийн албан бланкин дээр Хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар гарын үсэг зураад эхэлжээ. Огцруулах бичигт 15 төлөөлөгч гарын үсэг зурвал С.Амарсайхан даргын асуудлыг Нийслэлийн иргэдийн хурал хуралдаж шийдэх юм байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах үндэслэлүүдийн дунд тэрбээр тендерийн ажлыг хугацаанд нь зарлаагүйгээс бүтээн байгуулалтын олон ажил хойшилж буйг дурджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна