Н.НОМУН-ЭРДЭНЭ: Н.АНХБАЯР НАД РУУ ХОЁР УДАА УТСААР ЯРЬЖ ДАРАМТАЛСАН


Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад Харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын захирлаар ажилладаг. Тэрбээр нэгэн иргэн рүү цахим хаягаар нь холбогдон, хоёр удаа дарамталсан талаар иргэн бичжээ. Тодруулбал, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа дараах постыг оруулжээ.

"Шведийн Засгийн газрын гишүүн ордны коридорт сэтгүүлчид ярилцлага өгөхгүй, тэр тусмаа чамд ярилцлага өгөхгүй, тэр хэнээ би чамд харин өгнө, чи надад таалагддаггүй гэж хэлсэн бол юун сайд манатай болно л доо. Нэг юмыг хэлэхэд өнөөдрийн Монголын эмх замбараагүй байдлын нэг холбогдогч нь Ц.Нямдорж гуай мөн шүү дээ. Хэдэн ч удаа хэдэн ч удаа сайд, гишүүн хийж байгааг би мэдэхээ байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын духан дээр үнсээд л магтаад л энэ хүүг намайг явж байна гэж бодоод саналаа өгөөрэй. Юу юу ч гэж магтлаа даа бас. Самбуу гуайн хойд дүр ч билүү . Дараа нь ялагдангуут нь элдэвлээд л. Тэр үеэс хүндлэхээ бүр больсон. Хөгийн юм гэдгийг энэ улс төрч ах нараас хардаг нь бас үнэн ш дээ. Ер нь аль ч намын зарим ах нар энэ төрөөс зайл гэдэг нь хатуу ч гэсэн үнэн ш дээ. # Ойрд улс төржөөгүй юм байна" хэмээн бичсэнд бухимдан, дарамталсан бололтой.

Тэгвэл Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнэ:

"Гадаад Харилцааны Яамны Төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр танаа

Та Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллагад хариуцлагатай албан тушаал хашдаг, Монгол Улсаа төлөөлөн гадаад улс оронд дипломат төлөөлөгчийн газар удирдаж явсан хүн тул жирийн гадаадад амьдардаг иргэн надаас илүү соёлтой, боловсролтой гэдэгт итгэж байна. Тийм ч учраас таныг Монгол Улсын төр үнэлээд төрийн хариуцлагатай албанд томилж ажлуулсаар ирсэн биз ээ. Миний хувьд зарим иргэдийн нэгэн адил эх орноосоо хол яваа эгэл жирийн иргэний хүүхэд билээ. Таньтай эд хөрөнгийн болоод бусад асуудлаар ямар ч зөрчил байхгүй. Мэндийн зөрүүтэй, ажил хэргийн шууд холбоо байхгүй явж ирсэн.

Та 2019 оны 09 сарын 26-нд Улаанбаатарын цагаар 22.05 цаг буюу төв европын цагаар 16.05 цагт , дахин 22.18 цаг буюу төв европын цагаар 16.18 цагт миний сошиал хаягаар 2 удаа залгаж :

Та нарыг байх ёстой байранд чинь тавинаа гэж над руу залгаж намайг заналхийлэв. Мөн Чиний тэр хилийн чанад дахь иргэдийн төлөө гэдэг чинь юу байдгийн. Би чиний дэргэд хийсэн юмтай. Чам шиг юм төр засгийг, миний аавыг шүүмжлэх болоогүй. Чиний наанаа яаж амьдардаг, юу хийдэг талаар чинь надад мэдээлэл байгаа, та нар байгуулалттайгаар бүлэглэн дайрч байна, гэх мэтээр үндэслэл нотолгоогүй, мөн миний хувийн амьдрал руу дайрч , мөн миний хувийн үзэл бодлоо илэрхийлсэнийг бусад хүний үйлдэлтэй, өөр асуудалтай хольж хутгасан байдал тань туршлагатай , хариуцлагатай дипломатч хүнээс гарамгүй үйлдэл хэмээн үзэж туйлаас харамсаж байна.

Би хэн нэгний дохио зангаагаар ажилладаггүй. Миний үзэл бодол бол миний хувийн үнэт зүйл. Хэн нэгний зохион байгуулалтанд ороогүй. Би өөрийн хувийн сошиал сүлжээнд танай аав буюу Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гуайг улс төрчийнх хувьд л асуудалд хандаж иргэний эрхээ эдлэн бичсэн бөгөөд Ц.Нямдорж сайд болон Н.Анхбаяр гэдэг даргын хувийн амьдралтай холбоотой асуудлыг хөндөөгүй, яриагүй. Таны аав өнгөрсөн 30 шахам жилийн дотор зогсоо зайгүй төрийн хариуцлагатай алба хашсан нь үнэн, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай үе үеийн шийдвэр гаргагчид ямар нэг байдлаар холбоотой, таны аав ч бас холбоотой, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар байр суурь илэрхийлж хэнийг духан дээр нь үнсэж байсан бэ, ямар араншин гаргасан гэдгийг олон түмэн мартаагүй байгаа биз ээ. Би үүнийг л бичсэн.
Надад ч хамааралгүй зүйл учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар явж байгаа элдэв мэдээлэлд автаж, хүний нэр төр алдар хүндэд харшлахаар гүтгэсэн үг хэллэг хэрэглээгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь миний үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийн нэг гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Миний хувьд сүүлийн 10 гаруй жилийн туршид хилийн чанад дахь Монгол иргэдийнхээ төлөө хамт олон, хамтран зүтгэгчидтэйгээ өөрийн боломжийн хэмжээнд явж байгааг олон нийт тодорхой хэмжээнд мэдэх биз ээ. Тэр дундаа миний болон бидний хамгийн ойр ажилладаг ГХЯ-ны хариуцлагатай албан тушаалтан таны амнаас чиний хилийн чанад дахь иргэдийн төлөө ажилладаг гэж юу байсан юм , энд тэнд том том юм яриад л явдаг би чиний дэргэд хийсэн ажилтай гэж үг өгүүлбэр унасан нь харамсалтай. Саяхан 8 сарын эхэнд та гадаадад байгаа иргэдийнхээ чиглэлээр тодорхой үр дүн гараад, хамтран сайхан ажиллаж байгаа гээд та бид 2 зэрэгцэн суугаад та ГХЯ-ыг төлөөлөөд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гээд үг хэлээд явж байсансан.
Та хэлж ярьж , бичиж байгаадаа хянамгай байж намайг доромжлохын хажуугаар миний хамтран ажиллагч нөхдийг минь том том юм ярьдаг гэж, миний харьяалагддаг байгууллага, түүнд хамааралтай гишүүд, байгууллагуудыг хавсаргахгүй, өөр бусад хүний асуудлыг хольж хутгахгүй байхыг танаас хүсье. Мөн түүнчлэн миний энд тэнд ярьдаг таныхаар том том юм нь миний хувийн болон өөрийн гэр бүлийн ашиг сонирхлын төлөөх нэгээхэн ч зүйл байгаагүй, гагцхүү хилийн чанад дахь иргэд, төр засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний чиглэлээрх төр засгийн болон таны ажилладаг яамны бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр хамтран ажиллаж байгаа болно. Таны хийдэг том үйл хэрэг,ажлын хажууд миний хийсэн зүйл өчүүхэн байж болох ч би хийсэн бүтээсэн багахан үйл хэрэг, зорилгоороо бахархаж явдаг жирийн нэг багш хүний хүүхэд юмаа Анхбаяр даргаа.
Гэхдээ таны үгийг ГХЯ-ны албан ёсны байр суурь гэж мэдээж хандахгүй. Би төр засгийнхаа байгууллагуудтайгаа хувь хүнийхээ үүднээс ч байгууллагын шугамаар цаашдаа ч үр дүнтэй хамтран ажиллана, ажилласаар ч байгаа . Мөн хэлэх санал, шүүмжлэлээ хэнээс ч үл хамааран илэрхийлэхдээ тань шиг хүмүүсийн заналхийлэл, уур хилэнгээс айхгүй. Та өөрийнхөө үг үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг элдэв хүмүүстэй холбож, төсөөлж бодоод бухимдаад тив алгасаж яриад байвал танд л хэцүү байх шүү гэж зөвлөе.
Би өөрийн хэмжээндээ цаашдаа ч энэ хийж байгаа ажлынхаа төлөө тууштай ажиллах болно. Харин тань шиг ийм ёс зүйтэй хүнийг төрийн өндөр албан тушаалд ажлуулахгүй байх талаар бүхий л шаардлагатай үйлдлийг хууль дүрмийн хүрээнд хийнэ гэдгээ танд нээлттэйгээр илэрхийлье. Мөн таны энэ үйлдлийн талаарх гомдлоо төр засгийн удирдлагууд, болон холбогдох байгууллагад хүргүүлэхээ үүгээр мэдэгдэж байна. Эцэст нь хэлэхэд би тань шиг ийм харьцаатай дарга үзээгүй юм байна. Таны уур хилэнгээс янз бүрийн шугамаар орж ирж болзошгүй үйлдэл, айлган сүрдүүлэлтээс чинь айхгүй. Амжилт хүсье.

/Хамгийн сүүлд бид 2-ын зэрэгцэж сууж байсан үе 8-р сарын зургийг нийтлэв. /

Хүндэтгэсэн

Иргэн

Н.Номун-Эрдэнэ

26.09.2019. Стокхолм хот" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 18 минутын өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 1 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 2 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 2 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 4 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 4 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 4 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 18 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 18 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 20 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 20 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 20 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 20 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 21 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 21 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 22 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 22 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 22 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 23 цагийн өмнө