АТГ-ын дарга З.Дашдаваа томилогдоод хагас жил болж байна. Тэрбээр АТГ-ын түвшинд мөрдөгдөөд дууссан, шүүхрүү шилжихэд бэлэн болсон "Төмөр зам", "Жастын Батхүүгийн хэрэг", " УИХ-ын 40 гаруй гишүүдэд холбогдох ЖДҮ-гийн хэрэг", "МИАТ-ын хэрэг" гэх мэт дуулиантай томоохон хэргүүдийн мөрдөж байсан 10 гаруй байцаагчаа өөрчилжээ. АТГ-ын дарга З.Дашдаваа нь бүтцийн өөрчлөлт нэрээр мөрдөн байцаагчдыг өөрчилж, нотлох баримтуудыг замхруулж улс төрчдийн оролцоотой эдгээр томоохон хэргүүдийг "ууршуулах" төлөвлөгөөтэй ажиллаж байна уу гэж асуухад хүргэж байна. ЖДҮ-гийн хэргээр нэр бүхий долоон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгахад бэлэн болсон ч хуулийн байгууллагууд хөдөлж өгөхгүй байгаа нь нууц биш юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна