З.БАЯНСЭЛЭНГЭ, ШИНЖАН ШИНФАН КОМПАНИЙН ХЭРГИЙГ НЭГТГЭЖ ШҮҮХЭЭР БОЛЖЭЭ

Өнөрцэцэг
2019/10/01

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлон 10.00 цагт хурлыг эхлүүлсэн юм. Гэвч З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хэмээжээ. Ингэснээр тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөл хуралдах хүртэл хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Хэргийг дахин сануулахад З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох энэхүү хэрэг буцаж задарч Төрийн банкны хэрэгтэй нэгтгэгдэх хэмжээнд хүрчээ. Учир нь М.Болортуяагийн өөр нэг үйлдэл нь Төрийн банкны захирлуудын хэрэгтэй холбогдсон учраас тагнуулын байгууллагад маш нууц байдалд шалгасан Д.Баярсайхан нарт холбогдох үйлдэлтэй нэгтгэн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн аж.

Тус банкны ерөнхий захирал Д.Баярсайхан нь БНХАУ-ын "Шинжан шинфан" компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон.

Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч дээрх компани зээлээ төлөөгүй юм. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгасан юм. Мөн Төрийн банканд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, тус банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан байдаг. Дээрх хэрэгт холбогдуулан Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатарыг яллагдагчаар татсан бөгөөд "Шинжан шинфан" ХХК-ийн захирал Сун Гуан Чиныг цагдан хорьж шалгаж байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 3 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 4 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 7 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 7 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 9 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 10 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 22 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27