​ТАГНУУЛЫНХАНД СААТУУЛАГДСАН Ж.ПУНЦАГ ГЭГЧ ХЭН БЭ?

Өнөрцэцэг
2019/10/05


Төрийн төмөр нударга "илээд" өнгөрдөг олон эрхмүүдийн нэг бол яах аргагүй УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг билээ. Өнгөрсөн намтар түүхээс нь харж байхад түүнд хууль үйлчилдэггүй гэлтэй байтал өчигдөр түүнийг нэг ажилтны хамт ажлынх нь байран дээрээс Тагнуулын ерөнхий газраас барьж, 461-р ангид түр саатуулсан гэдэг мэдээлэл байна.

Тэгвэл Ж.Пунцаг гэж хэн бэ? Тэрээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хүн зодсон, танхайрсан хэргээр ял шийтгүүлж байсан байх юм. Тодруулбал, 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэгдэж байх юм. Ингээд зогсохгүй цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан гэх үндэслээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган ЦЕГ-ын даргын 2006.04.26-ны өдрийн №163 тоот тушаалаар "өөрийн хүсэлтээр" гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас халагдсан байна.

Эндээс дүгнэхэд эрхэм дарга төрийн нэрийн өмнөөс "бүгд найрамдах"-аа хоёр удаа уншуулсан "хүнд гар" байтал Иргэний харъяалал , шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагцаар томилогдсон айхтар том "арын хаалга"-тай хүн. Харамсалтай нь тэр хаширсангүй, бас "сайн ах" нарын буянг даалгүй дахиад л авлигын гэмт хэрэгт холбогдсон нь түүх намтарт нь тодоос тод бичигдэн үлджээ. Хэргийг сануулбал, 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр "СИ АР ЖИ девелопмент Монголиа" ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан таван сая төгрөг авсан байдаг. Түүнийг АТГ-аас шалгах явцад мөн оны 7,8 дугаар сард бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирж ажил эрхэлж байгаад визний хугацаагаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогджээ. Ингээд Эрүүгийн хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн хуралдаанаас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 -д зааснаар 1,6 жил хорих ялаар шийтгэж, дээр нь төрийн албанд хоёр жил ажиллах эрхийг нь хассан байдаг.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ж.Пунцагийн аз од нь гийж, сайн найзын шууд нөлөөллөөр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогджээ. Тухайн үед түүний талаар хэвлэлээр шуугиж, Авлигатай тэмцэх газраас түүнийг ашиг сонирхлын зөрчилтэйг нь тогтоосон ч тэр "улаан гэрэл"-ээр томилогдсон. Тэр үед эрхэм даргын шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан хугацаа нь дуусаагүй байсан юм. Үүнээс гадна тэрээр урьд өмнөх ял шийтгэлийн байдлыг нуун дарагдуулж, 2015 онд анхан болон давж заалдах шатны шүүхээр орохдоо ял шийтгэлгүй хэмээн хууран мэхэлсэн, ЦЕГ-ын гэмт хэргийн тоо бүртгэлийн архиваас ял шийтгэлтэй мэдээллүүдээ авахуулсан гэх мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 5 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 6 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 10 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 10 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 12 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 12 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 13 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27