Ө.ЭНХТҮВШИН: ХҮН НАС БАРААД БАЙНА, ТЭГЭХЭЭР АСУУДАЛ БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/08

Сайжруулсан шахмал түлшинд угаартаж, зургаан иргэн нас бараад байна. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, дараах тайлбарыг авлаа.

-Шахмал түлш хэрэглэсэн зургаан иргэн угаартаж амиа алдлаа. Үүнд Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Тоо, баримт зөрөөд байна. Зарим нь 16 хүн нас барсан гэж мэдээлсэн. Одоогийн байдлаар зургаан хүн нас барсан. Өнгөрсөн шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Хамгийн эхэнд тоо, баримт өгч байгаа хүмүүс үнэн, бодит мэдээлэл өгч, нэгдсэн мэдээлэлтэй болмоор байна. Ингэхгүй бол олон түмэнд хүнд тусна. Өнөөдрийн байдлаар гурван лаборатори шинжилгээний дүн гарсан. Шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс гурван улсад дээжийг нь шинжилгээнд явуулсан.

-Яг хэзээ явуулсан юм бэ. Ямар, ямар улсад дээжийг нь явуулав?

-Өмнөд Солонгос, Хятад, Орос улс руу явуулсан. Тэр шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь, шахмал түлшинд асуудал байгаа эсэхийг мухарлах хэрэгтэй. Хоёрдугаарт, түлштэй холбоогүй байвал шалтгааныг нь тодорхой болгох шаардлагатай. Хүн нас бараад байна шүү дээ, тэгэхээр асуудал байна гэсэн үг. Энэ асуудалд мэргэжилтнүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Тиймээс яг хордож, угаартсан айл, өрхийн түлшнээс дээж авч, шинжилгээнд өгнө. Тэгж байж түлштэй, эсвэл галлагаатай холбоотой эсэхийг нь тодорхой болгоно. Айл бүрээр нь тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Жишээ нь, тухайн айл ямар зуух хэрэглэж байсан. Энгийн, төслийнх гэдгээс нь эхлээд яндангаа хөөлсөн зэргийг нь тодорхой болгох хэрэгтэй. Өрх бүрт ажиллаж, тодорхой болгох үүргийг өгч ажиллаж байна. Нийт 92 хороонд тараад ажиллаж байна. Өдөр, шөнөгүй ажиллаж байна.

-Гадагшаа явуулсан шинжилгээний хариу хэзээ ирэх юм бэ?

-Мэдэхгүй. Өнгөрсөн ням, даваа гарагт явуулсан. Аль болох хурдан ирүүлэхийг хөөцөлдөх үүргийг Элчин сайдын яаманд өгсөн.

-Шахмал түлшний барьцалдуулагчийг гангийн үйлдвэрт ашигладаг нүүрсийг түлш болгосон. Энэ нь айл, өрхийн зуухыг хайлуулах эрсдэлтэй гэдэг зүйлийг зарим нь хэлж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Янз бүрийн л зүйл ярьж байна. Энэ бүхнийг мухарлах хэрэгтэй. Тэр талаас нь шинжилгээнд өгч, тодорхой болго гэдэг үүргийг өгсөн.

-Шахмал түлшийг үйлдвэрлэж эхлэхэд энгийн зууханд хэрэглэх боломжгүй гэдэг зөвлөмжийг мэргэжилтнүүд хэлж байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Тийм мэдээлэл бий. Хотын даргын захирамж гарсан гэж байна. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн өдөр нэг хүн ийм захирамж гарсаар байтал компанийн захирал нь бүх төрлийн зууханд таарна гэж хэлсэн гэдэг мэдээлэл ирсэн. Ер нь, би өөрийн тойрогтоо ажилласан. Чингэлтэй дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд ажиллаж үзсэн. Тэр шахмал түлж байгаа өрхүүдтэй уулзсан. Тэгэхэд төслийн зууханд ямар ч асуудал алга гэж ярьж байсан. Харин хүндрэлтэй зүйл нь ханан пийшинтэй айлд хүндрэлтэй гэдэг зүйлийг хэлж байсан.

-Үнэхээр шахмал түлш ханан пийшинтэй айлд таарахгүй бол яах вэ. Цаашид ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?

-Зогсоох хэрэгтэй. Нүүрсээ түлэх, эсвэл өөр ямар нэгэн арга хэмжээ авах л хэрэгтэй. Энэ мэт тодорхой ажлыг хийж байна.

-Шахмал түлшийг үйлдвэрлэхээсээ өмнө энэ бүх судалгаа, туршилтаа хийж болоогүй хэрэг үү?

-Дутуу л ажиллаж байна. Уг нь, судалгаа хийсэн. Туршиж үзсэн. Болж байна гэж дүгнэсэн. Гэхдээ дутуу л ажиллаж байсныг харууллаа. Өнөөдөр болж байгаа үйл явдал бэлэн байдлыг шалгачихлаа шүү дээ.

-Одоо хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Энд хэн нэгэн өөрийгөө хамгаалж, зөвтгөх хэрэггүй. Хүний амь нас эрсдэж байна шүү дээ.

-Өмнөд Солонгосоос зөвлөмж, мэдээлэл ирүүлсэн гэж сонссон. Шахмал түлштэй холбоотой яг ямар зөвлөмж, мэдээлэл ирсэн юм бэ?

-Тийм. БНСУ шахмал түлш хэрэглэж эхлэхэд адилхан зовлон гарсан юм билээ. Ард иргэдэд сургалт, мэдээлэл сайн өгөх, явуулах хэрэгтэй гэж илэрхийлсэн.

-Нас барсан иргэдийн ар гэрт Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үү?

-Тэгнэ. Шат шатандаа авна. Хамгийн гол нь ахин хүний амь нас эрсдэх вий гэдэгт л санаа зовж байна. Онцгой анхаарч ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 6 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 8 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 11 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 11 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 13 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 14 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27