Энэ сарын 12-13-нд Японы Осака хотноо сумо бөхийн сонирхогчдын ДАШТ болж өнгөрсөн. Уг тэмцээний үнэмлэхүй жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, алтан медаль хүртэн Дэлхийн аварга болжээ. Н.Батсуурь аварга шувтаргын барилдаанд Японы бөхийг ялснаар дэлхийн аварга цолд хүрсэн байна.
Мөн Н.Очирсайхан, Б.Мөнх-Идэр, Н.Золжаргал, Н.Түвшинжаргал нар амжилттай барилдаж, Монголын баг хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна