С.АМАРСАЙХАН: ТҮЛШ ХУДАЛДАН АВЧ ЧАДАХГҮЙ 23 МЯНГАН ӨРХ БАЙГААГ ХНХЯ-ТАЙ ХАМТАРЧ ШИЙДНЭ


Өнгөрсөн 11 хоногийн хугацаанд 273 иргэн угаарын хийнд хордон эмнэлгийн байгууллагад хандсан. Тэдний 120 нь хүүхэд, 173 нь насанд хүрсэн хүн байна. 22 иргэн, долоон хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бусдад нь гэрээр зөвлөгөө өгч ажилласан байна. Угаарын хийн хордлогоор долоон хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байсан.

Аравдугаар сарын 3-наас өмнө Онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шийдвэр гарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд төлөвлөгөө гаргаж ажилласан.

Аюулгүй байдлыг хангах хэрэглээн дээр зөвлөмж өгч ажиллаж байна. Хомсдол үүсгэхгүйн тулд хэрэглээн дээр ажиллаж байна. Бөөний болон жижиглэнгийн цэгүүдээр түгээхдээ заавар зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулж байна. Түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр зун, хаврын турш ажилласан.

Үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой асуудал байхгүй тал дээр ажилласан. Хэлэл мэдээллийн ажлыг олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтраад зохион байгуулж байна.

Түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр солих асуудлыг зарим айлууд санал тавьж байгааг шийдвэрлэхэд анхаарч байна. Төлбөрийн чадваргүй, нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг 23 мянга орчим айлын асуудал яригдаж байна. Тэд сайжруулсан түлш биш "өөр" зүйл түлдэг. Үүн дээр ХНХЯ-ныхантай хамтраад, шийдэх асуудлыг ярилцаж байна. Үүний дараа хэрэглээг нь яаж хангах уу, яаж хяналт тавих уу гэдэг асуудлыг ярина. Аюулгүй байдлын дохиолол, стандарт нь ямар байх вэ гэдэг асуудал ярьж байна. Энэ бол аюулгүй байдлаа хангахын тулд эрсдэлийг багасгахын тулд тавьж байгаа болохоос түүнд итгэх шаардлага байхгүй гэдгийг зөв ойлгуулах ёстой.

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 180 объектын янданг буулгасан, агаарын чанарын дэглэм зөрчсөн амралтын газар, ТҮЦ зэрэг 1165 газрын янданг буулгасан. Жишээ нь, Хилчин хотхон 10 мянган тонн түүхий нүүрс түлж галладаг байсныг төвийн дулаанд холбосон. УБТЗ жилдээ 10 мянган тонн түүхий нүрс түлдэг байсныг ирэх хоёрдугаар сар болтол шийдэхийг үүрэг болгосон. Оросын талтай хамтарч энэ асуудлуудаа шийдэх байх. Энэ мэт үр дүнгүүд гарч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 7 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 8 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 11 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 11 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 13 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 14 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27