О.БААСАНХҮҮ: СААЛЬ ЧИНЬ ХААНА БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Олон Засгийн газар дамжиж байгаа Газрын тосны үйлдвэрийг барих ажил явагдаасай би боддог. Сүүлийн үед хараад байхад явагдаж байгаа ажил нь ойлгомжгүй болоод байгаа юм. Төмөр зам, автозам зэргийг Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа гэх юм. Энэтхэгийн зээл нэмэгдсэн. Гаднын хөрөнгөөр хийгдэж байгаа мөнгө нь орж ирээгүй юм уу? Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бүрэн гарч батлагдсан уу? Зээлийн хөрөнгөөс ширхэг цент гарахгүй өөрсдөө хийгээд байх шиг. Үйлдвэрийн шав нь хэзээ баригдах вэ? Дорноговь аймгийн Алтанширээ суманд энэ үйлдвэр байгуулагдаж байгаа. Гэтэл Сайншандад ажилчдын хотхон байгуулах гээд гааль, татварын хөнгөлөлт авах шаардлагатай юу? Зайлшгүй үндэслэл юу байна вэ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Саваа бэлдэх гэж байгааг чинь ойлгож байна. Сааль чинь хаана байна. 1991 онд П.Очирбат гуай дээлээ гоёо болгоод бэлгэдсэн. Гэтэл 2007 онд Л.Болд гэдэг нөхөр Хятадуудад шилжүүлсэн. Гэтэл шударга сайд Ц.Нямдорж гэдэг нөхөр 1991 оны хууль үүнд хамаарахгүй гэж заасан. Дотоодын нөөц хаанаас авах гээд байгаад ойлгохгүй байна. Ц.Нямдорж хууль мэдэхээс газрын тос мэдэхгүй. Бид дотоодын нөөцөн дээр суурилж газрын тосны үйлдвэр барих хэрэгтэй. Газрын тосны үйлдвэрийг нэг тэрбумаар бариад ямар ашигтай вэ? Саальгүйгээр сав бэлдэж яах гээд байна вэ?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 8 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 9 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 12 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 12 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 14 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 15 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27