Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын /FATF/ саарал жагсаалтад Исланд, Монгол, Зимбабве улс орсон байна. Энэ долоо хоногт Францын нийслэл Парис хотноо зохион байгуулсан "FATF"-ын уулзалтын үеэр энэхүү шийдвэрийг гаргасаныг бид мэдээлсэн билээ. Харин саарал жагсаалтаас Шри Ланка, Тунис, Этиоп улс хасагдсан бол Пакистан 2020 оны хоёрдугаар сар хүртэл уг жагсаалтад багтсан хэвээр үлджээ. Саарал жагсаалтын асуудлаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар хэрхэн мэдээлэл хүргэснийг одоо үзүүлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна