Н.УЧРАЛ: МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА МЭРГЭШСЭН, ТОГТВОРТОЙ БАЙХ ЁСТОЙ

Н.Мижидмаа
2019/10/23

Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Түүний нэг нь Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг танилцууллаа. Тэрбээр, иргэд, иргэний нийгмийн оролцоотойг нэмэгдүүлэх замаар улс төрийн төвлөрлийг сааруулах, мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар боловсруулсан. Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, салбар, төлөөлөгчийн газар нээх, чиг үүргийг нь тодорхойлох, мэргэжлийн холбооноос төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна. Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа явуулдаг30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна. Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх боломж бүрдэнэ. Үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоод гүйцэтгэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоо нэмэгдэхэд түлхэц болох бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 9 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 10 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 13 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 13 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 15 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 16 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27