ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА


GB4_3863

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан болон О.Содбилэг нарын гишүүд бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хариуцсан ажлаа танилцуулж, "…энэ ондоо багтан Зүүбаянгаас эхлэн 50 км төмөр замыг тавьж дуусгахаар ажиллаж байгаа" гэдгээ хэллээ.

Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож буй төрийн байгууллага болон хувийн компаниуд өвлийн улирал харгалзахгүйгээр суурийн далангийн болон дээд бүтцийн бэлдэц хийх, карьер гаргах зэрэг ажлуудаа гүйцэтгэж, гуравдугаар сарын эхэн гэхэд доод бүтцийн ажилдаа шуурхайлан орохоор төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаатай холбогдуулан зохих байгууллагууд уялдаа холбоогоо улам сайжруулж, зарим яамд тулгарсан асуудлыг нь түргэн шуурхай шийдвэрлэхээр болсон юм.

Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд 30 орчим аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байгаа бөгөөд 414 км урт технологийн замаа тавьж дуусгасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 9 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 10 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 13 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 13 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 15 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 16 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27