Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Н.Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас чөлөөллөө.
Мөн "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай" зарлиг гаргаж, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь өнөөдрөөс /2019.10.31/ эхлэн түдгэлзүүлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна