С.БАЯРЦОГТ: НАМАЙГ ГАНЦХАН МОНГОЛ УЛС ШАЛГАЖ БАЙГАА БИШ ШВЕЙЦАРТ ЯГ АДИЛХАН ХЭРЭГ ҮҮСГЭЭД ШАЛГАЖ БАЙГАА


УИХ-ын гишүүн асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр Оюу толгойн гэрээтэй холбоотой 500 хуудас бүхий товхимол гаргасан байна.

Тэрбээр “Одоогоос гуч хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний арван жилийн ой тохиосон. Энэ ойг төр засаг төдийгүй Оюутолгойн зүгээс чимээгүй өнгөрөөсөн. 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс тусгаар тогтносноос хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ гэрээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гэрээ байсан. Зургаан сарын хугацаанд хоёр талаас биелүүлэх заалтуудаа биедүүлсний дараа буюу 2010 оны гуравдугаар сарын 31-нд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

Арван жилийн ойг тохиолдуулаад ажлын хэсэгт ажилласан, 2012-2016 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Би 500 гаруй хуудастай товхимолыг гаргасан. Та бүхэн гайхаж байгаа байх. Таван шалтгаан хэлье гэж бодож байна. 2018 онд АТГ-аас надад Оюутолгойн гэрээг хийхтэй холбогдуулан, надад эрүүгийн хэрэг үүсгэж,73 хоног хорьсон.Намайг гэрч,сэжигтэн,яллагдагчаар татсан үндэслэл нь Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, энэ гэрээг хүчин төгөлдөр болгоход үр өгөөжийн 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хоёрыг буруутгасан байдаг. Хуулийнхан энэ гэрээний зарим зүйл заалтыг мэддэггүй.

АТГ-аас таван чиглэлд шинжээчдийн баг гаргахад Татварын байцаагчдын ажлын хэсэг “Хууль зөрчсөн байна" гэж дүгнэсэн. Бас л тэд гэрээгээ мэдэхгүй байв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг дүгнэлтээр мэдээлэл хийж, алдаатай мэдээллээр намайг буруутгасан. Дүгнэлтүүд нь хуулийн зүйл заалтан дээр үг үсэг нэмчихсэн, огт хамааралгүй хуулийг хамаатуулчихсан, гэрээний бүтэн зүйл заалтаас үг үсэг тасалж аваад дүгнэлтээ хийчихсэн зэрэг ноцтой алдаанууд гаргасан.

Энэ дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрчихвөл Оюутолгойгоос хүртэх үр ашиг багасах, Арбитр дээр унах эрсдэл үүсэх учраас би сэрэмжлүүлж байгаа юм. Зарим улстөрчид Оюутолгойтой холбогдох гэрээнүүдийг нууц байсан гэж худлаа мэдээлсэн. Энэ бүхнээс үүдээд, зөв мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх ажил хийх ёстой юм байна гэж үзсэн. Тиймээс энэ товхимлыг гаргалаа. Удахгүй хоёр дахь товхимлыг гаргана" гэж онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 11 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 12 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 15 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 15 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 17 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 18 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27