Өнөөдөр БНСУ-ын цагаар 10:45 минутаас эхэлж Инчоны орон нутгийн цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Б.Одбаярыг байцааж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар долоон цаг орчим байцаалт үргэлжилж байгаа бөгөөд тэрбээр өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгч байгаа аж. Мөн тус улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамны ажилтан хамт байгаа юм. БНСУ-ын хэвлэлүүд Б.Одбаярын байцаагдаж буй бичлэгүүдийг гаргаад эхэллээ. Мөн Б.Одбаяр нь байцаалт өгөхдөө гэм буруугаа хүлээхгүй байгаа гэсэн мэдээллийг тус улсын хэвлэлээр бичээд эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна