Д.СУМЪЯАБАЗАР: ТӨСВИЙН ОРЛОГООС НЭГ ТӨГРӨГ Ч ДУТАХГҮЙ, СҮҮЛДЭЭ ХОЁР ХҮНИЙ МАРГААН Ч ЮМ ШИГ БОЛЛОО


Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазараас АМНАТ-ийн талаар тодрууллаа.

-АМНАТ-ийг давхардуулж авч байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Харин Сангийн яам өөр байр суурьтай байгаа. Та Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Энэ асуудлыг улстөржүүлээд юм уу, бие биенийгээ буруутай гэж ярих юм ерөөсөө байхгүй. Монгол төрийн бодлого бол АМНАТ-ийн суурь таван хувиа авах ёстой. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд Шивээ-Овоо, Багануур, Шарын гол гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүд дээр таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй бол таван хувийн татвар тавибал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэнэ. Дотооддоо нүүрсний үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг Уул уурхайн яамнаас гаргаад, шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэж анх удаа Монгол Улсад гарсан. Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн районд уурхайгаа түшиглэсэн олон үйлдвэрүүд ар араасаа гараад явах ёстой гэж бодлого барин ажиллаж байна. Үндэсний үйлдвэрүүдээ босгож ирэх гол зүйл нь татварын зөв бодлого. Өнөөдөр сонин хэвлэлээр буруу, зөрүү зүйл ярьж, мессэж өгч байгаа нь буруу. Ялангуяа Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ сэргээх асуудал зайлшгүй байх ёстой. Нөгөө талаар суурь таван хувь байхгүй болж байна, нүүрсний компаниудыг дэмжиж байна, үндэсний үйлдвэрүүдийг дэмжихгүй боллоо гэсэн олон зүйл ярьж байна. Энэ бүх асуудлыг шийдэх, дундыг барьсан гарц гаргалгаа бидэнд бий.

-Сангийн яам бол Цэцийн шийдвэрийн дагуу ирэх оны төсөв тасарна гээд байгаа?

-Мэдээж Сангийн яаманд татварын асуудал эрхлэх асуудлынх нь хүрээнд байгаа. АМНАТ болон үйлдвэрлэлийн бодлого Уул уурхайн яамны мэргэжлийн чиг үүргийн хүрээнд байгаа учраас яамдын мэргэжлийн хүмүүс зөв ойлголцож энэ асуудлыг шийднэ. Үндэсний хэмжээний үйлдвэрлэлээ босгож ирэх, улс орны АМНАТ-ийн хөрөнгө мөнгө, газрын баялгаа ашиглуулж байгаа төлбөрийн хүртээмжийг иргэд олондоо зөв хүртээх концепц ерөөсөө алдагдаагүй. АМНАТ 2019 оны байдлаар 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй явж байгаа. Харин энэ сарын 1-ний байдлаар 1.1 тэрбумыг төвлөрүүлээд байна. Үлдэж байгаа хугацаанд 100 тэрбум ороод ирнэ. Ер нь орлого давах төлөвлөгөөтэй байгаа. 2020 онд 1.3 их наядыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажил явдгаараа л явна.

Төсвийн орлого тасрахгүй гэж үү?

-Тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын ч маргаан юм шиг болж байна. Ингэж болохгүй. Монгол төр гэдэг бол нэгдсэн бодлоготой. Татварын төрийн бодлого явах ёстой. Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх Их хуралд байгаа. Тиймээс энэ УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Энд маргаан гараад байх асуудал баймааргүй л юм. Цэцийн шийдвэр гарсан. Цэц татварыг давхардуулж авч болохгүй гэж үзсэн. Үүнийг мэргэжлийн хүмүүс сууж ярилцаад, татварын бодлого болон төсөвт оруулах төлөвлөгөө ном журмын л дагуу явах ёстой. Түүнээс нийгэмд буруу ойлголт өгөөд, уурлаж бухимдаад байх асуудал байхгүй. Манай бүх орлого давж байгаа. Уул уурхайн яамнаас алт, нүүрс зэс, жонш, төмөр гэх мэт бүх зүйлтэй холбоотой төлөвлөөгөө 103-139 хувиар давж байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 12 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 13 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 17 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 17 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 19 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 19 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27