Монголын хуулийн дарга биш, иргэн Д.Одбаяр шийтгүүлмээр байна

Өнөрцэцэг
2019/11/09

Д.Одбаяр хилийн цаана хэрэг тарихад "Үндсэн хуулийн цэц"-ээс манай дарга буруугүй хэмээн мэдэгдэл гаргалаа. Түүнийг нь УИХ-ын дарга Г.Занданшатар яаруу сандруу хэвлэлийнхэнд учирлаж өмөөрлөө. Г.Занданшатар нь Д.Одбаяртай ойрын найзууд юм байна. УИХ-ын гишүүн М.Билэгт Д.Одбаяр нар худ ургууд аж. Харин Д.Одбаярынх бэр гуйх үед Г.Занданшатар явалцаж байсан гэх. Түүний дараа нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мөн л худал ярив. Д.Одбаяр нь дипломат эрхтэй, бүрэн эрх эдлэх ёстой гэж Солонгосчуудын эгдүүг хүргэсэн байдаг. Хуулийн дарга Д.Одбаяр хүний өөрийн хуулийг ягштал мөрдөж, өндөр ёсзүйтэй байх ёстой. Гэтэл өмнө нь түүнийг шүүмжилж байсан сэтгүүлчрүү ээжээрээ яриулж хөгшин настай хүн харвуулж аллаа хэмээн сүрдүүлж байсан байна. Хамгийн хачирхалтай нь шударгын туйл Ц.Нямдорж сайд Д.Одбаярлуу битгий дайраач, түүнд ээж нь эхнэр хүүхэд нь байна гэж өмөлзөж байх юм. Д.Одбаяр 20 гаруй настай залуу биш 52 настай төрийн өндөр албан тушаалтан. Монголын төрд ийнхүү найз нөхөд, худ ургийн холбоос, ах дүүгийн харилцаа гэх мэт цус ойртолт бий болсноос нэг нэгэндээ шаардлага тавьж, хариуцлага сануулах тогтолцоо үгүй болжээ. Монгол Улсын нэр хүндийг ярихын оронд түүний минь гэр бүл, ар тал гэж халаглаж буй Хууль хяналтын байгууллагатайдаа харамсмаар. Хууль ярьж цэцэрхдэг төрийн томчууд ийнхүү арьсаа, найз нөхөдөө хамгаалж буй нь олон нийтийн дургуйцлийг хүргээд байна.

Д.Одбаярт монголын төр өгч болох бүх албан тушаалыг өгсөн. Тэр хэрвээ ханаж цадах, буруугаа ухарсарлах чадвартай хүн бол Үндсэн хуулийн цэцийн дарга гэх өндөр суудлаасаа буухаа мэдэгдэх ёстой. Солонгосын хуулийн өмнө шийтгүүлээд торгууль төлөх гэж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр бус, иргэн Д.Одбаяр хариуцлага хүлээх ёстой. Д.Одбаяр Та аймар том артай юм байна, монголын бөх дарга нар таныг өмөөрлөө, одоо харин Солонгосын хуулийн өмнө энгийн иргэнээрээ буруугаа хүлээ. Монгол хуулийн дарга өгзөг базсан биш, иргэн Д.Одбаяр шийтгүүлсэн гэвэл улсын нэр хүндэд нэмэртэй гэдгийг эрх биш 52 настай та ухаарч буй биз ээ. Солонгос улсын прокуророос албан ёсоор торгох шийдвэр гараагүй бөгөөд түүнд холбогдох хэрэг дуусаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 13 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 14 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 17 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 18 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 20 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 20 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 22 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27