АН-аас нэр дэвшихийг горилж байна уу, тэгвэл 100 сая төгрөгийн такс төл

Өнөрцэцэг
2019/11/10

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр Төрийн ордны Их танхимд хаалттай горимоор хуралдсан юм. Хуралдаанд ҮБХ нь 419 гишүүн оролцохоос 68 хувь нь ирснээр ирц 50 хувийн босгыг давж, ширүүхэн хуралдлаа.

Хаалттай сөрөг хүчний хурлын мэдээллийг нээлттэйгээр хүргэе.

Тус хуралдаанаар нөхөн сонгуулиар сонгогдсон ҮБХ-ны гишүүдийг батламжлахын зэрэгцээ 2020 онд АН-наас нэр дэвшихээр горилж буй намынхаа гишүүдийг 100 сая төгрөг өг гэжээ.

Үүнийг намынх нь залуучууд эсэргүүцсэн ч хуралд оролцсон 180 ҮБХ-ны гишүүнээс 110 дэмжсэнээр 100 сая төгрөгийн дэнчин мөнгийг намдаа хураалгахыг дэмжсэн байна. 2016 онд АН-ын нэр дэвшигчид 20-50 сая төгрөгийг намдаа тушааж байсан. Гэтэл энэ удаад 100 сая төгрөгийн тасалбар авахаар болсон байна. Гэхдээ нэр дэвшихийн тулд горилж буй ҮБХ-ны гишүүн нь 100 сая төгрөг тушаагаад шууд нэр дэвшинэ гэсэн үг биш. Эхний ээлжинд 100 сая төгрөгөө тушаагаад нам дотроо өрсөлдөнө. Намынхаа нөхөдтэй өрсөлдөөд гарч ирсэний дараа жинхэнэ дэнчин мөнгөө ахиад намдаа тушаана гэсэн үг. Тэр нь хэд байх нь яригдаагүй байна. Ямартаа ч өчигдөр 100 сая төгрөг тушаах тогтоолын төслийг хурлаас баталсан аж. Ингэснээр тойрогт нэр дэвших хүсэлтэй ҮБХ-ны гишүүд намынхаа дарга С.Эрдэнэтэй 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл гэрээ байгуулахаар болжээ. 100 сая төгрөгөө өгөөд намаасаа гарч ирэхгүй, тойрогт нэр дэвших боломжгүйд хүрвэл тухайн гишүүндээ улс төрийн дэмжлэг үзүүлэхээр гэрээлэх аж. Улс төрийн дэмжлэг гэдэг нь 100 сая төгрөгөө өгөөд УИХ-д нэр дэвшиж чадахгүй мултарвал албан тушаал амалж байна гэсэн үг ажээ.


"Нэр дэвшигчийг тодруулах урьдчилсан гэрээ"-ний төслийг өчигдөр танилцуулсан байна. Ингэхдээ ҮБХ-ны гишүүдийн гар утсыг унтрааж хаалттай байдлаар танилцуулсан байна. 100 төгрөгийг гурван хувааж төлөхөөр гэрээнд заажээ.

Эхний төлөлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд 30 сая төгрөг төлнө.

Дараагийн төлөлт нь 2020 оны хоёрдугаар сарын нэгэнд 30 сая төгрөг төлнө. Харин сүүлийнх нь 2020 оны дөрөвдүгээр сарын 1 -нд үлдсэн 40 сая төгрөгийг төлөхөөр гэрээний төсөлд тусгасан байна.

Намынх нь нөхөд 100 сая төгрөг нэхсэн намынхаа даргад дургуйцсэн ч наашаа харж инээж буруу харж уурлаж ийнхүү дэмжсэн байна. Зарим гишүүдийн зүгээс сонгуулийн тогтолцоо хэрхэхийг харах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн байна. АН нэр дэвшихийг горилогч нарт 100 сая төгрөгийг ийнхүү тулгаж буй нь мөнгөтэй хүн төрд гардаг замыг нээж өгч байна гэсэн үг. Энэ талаар АН-ын удирдлагууд нууцалж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй нээлттэй орхисон хэмээн тайлбарлаж байна.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 5 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 8 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 9 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 9 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 10 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 10 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 11 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 12 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 12 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 14 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 15 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 16 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 16 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 17 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 17 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр