Төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглуулахгүй байх журам гаргаж, хэрэгжүүлэхээр Засгийн Газраас албажуулсан байдаг. Энэ дагуу манай сайт албаны машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа асуудлуудыг хөндөн сурвалжилсаар байгаа юм. Өнөөдөр /2019.11.11/ -нд Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн байгууллагатай хамтран гэнэтийн шалгалтийг нэр бүхий сургуулиудад хийсэн билээ. Албаны хэрэгцээний автомашиныг амин хувьдаа ашиглаж буй төрийн том дарга нарын үнэн төрхийг хэвлэлийнхэн мэдээлсээр байна. Тэгвэл "02-83 УБҮ" оптима улсын дугаартай автомашинаар өнөө өглөө хичээл эхлэх үеэр "Монгол- Орос"-ын хамтарсан гуравдугаар сургуульд хүүхдээ хүргэж өгсөн зургийг баримтжуулсан байдаг.
Улмаар "02-83" УБҮ улсын дугаартай автомашиныг ИНЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр нь албан хэрэгцээндээ унадаг болохыг бид албаны эх сурвалжаар баталгаажууллаа. Г.Батбаяр нь МУ, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн төрсөн хүү юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна