Нийслэлийн нэгдүгээр сургууль дээр өчигдөр /2019.11.11/ төрийн албаны таван автомашинаар хүүхэд буулгасны нэг нь ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэрийн албан хэрэгцээндээ ашигладаг 0660 УБҮ улсын дугаартай автомашин байлаа.
Уг нь "төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээндээ ашиглахгүй байхыг энэ засгийн тэргүүн У.Хүрэлсүх журамласан боловч ийнхүү түүний удирдлага багийн, тэр дундаа Дотоод хяналт шалгалт хариуцсан газрын дарга журмыг ийнхүү зөрчиж байж болзошгүй байдлыг үзүүлж байна.
Энэхүү зураг нь Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагрдаагийн албаны алба хаагчдын мэдээллээр баталгаажсан, манай дуранд үлдсэн дүрс юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна