СУДАЛГАА: У.Хүрэлсүх, С.Амарсайхан нар одоогийн албанд ирснээсээ хойш хамгийн өндрөөр үнэлэгдсэн нь 11-р сар байлаа


МЭК судалгааны байгууллагаас сар бүр улстөрчдийн болоод УИХ-ын ретингийн судалгааг явуулдаг.. Тэгвэл энэ 11-р сарын судалгааны дүн гарсан байна. Судалгаанд 700 иргэн хамрагджээ.

Уг судалгаагаар хамгийн өндөр оноо авсан хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх байлаа. Нийт 10 онооноос 6.4 оноо авсан нь түүний энэ албан тушаалд ирснээсээ хойш авч байгаа хамгийн өндөр дүн юм. Ийнхүү өндрөөр үнэлэгдэх болсон шалтгаан нь Улаанбаатарын утаа багассан, БНХАУ-ын 800 иргэнийг албадан гаргасан ажиллагаа нь олон нийтэд таалагдах түлхэц болсон бололтой.

Мөн хотын дарга С.Амарсайханыг ч олон нийт энэ сард хамгийн өндрөөр үнэлсэн байна. мөн л утааны хэмжээ багассан нь түлхэц болсон гэж судалгааны байгууллага үзэж байна. Тэрбээр мөн л энэ албан тушаалд ирснээсээ хойш хамгийн өндрөөр үнэлэгдэж байгаа тохиолдол буюу 4.4 оноо юм. Сонирхуулахад, хотын өмнөх дарга С.Батболдыг иргэд ганц ч удаа энэ 4 хүртэл оноогоор үнэлж байгаагүй байна.

Харин Улаанбаатарын иргэдэд үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг улстөрчөөр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хамгийн өндөр дүнг үзүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 1 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 1 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 2 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 3 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 19 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 20 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 23 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 2026/06/28