Дараах зургаан гишүүний нэг нь ҮХЦ-ийн дарга болно


Үндсэн хуулийн цэцийн гишүүд дарга Д.Одбаярыгаа 100 хувийн саналаар албан тушаалаас нь огцруулсан. Харин тэд маргааш /2019.11.29/ шинэ даргаа сонгоно.Монгол Улсын Үндсэн хууль дахь Цэцийн тухай хуульд "Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно" хэмээн заасны дагуу маргааш санал хураалт явагдана.

ҮХЦ-ийн есөн гишүүн зургаан жилийн хугацаатай УИХ, ЕТГ, Улсын дээд шүүхээс оруулсан саналын дагуу томилогддог. Тэдний хоёрынх нь буюу Улсын Дээд шүүхээс санал оруулан, томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болох юм. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн шинэ даргаар Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Одбаяр нараас бусад зургаан гишүүний нэг нь сонгогдоно гэсэн үг.

ҮХЦ-ийн гишүүн Гунгаагийн Баясгалан, Шилагарьдын Солонго, Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү, Намжилын Чинбат нар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 1 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 2 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 3 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 3 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 19 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 20 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 2026/06/28