Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Харин он гарангуут "MCS" групп М нэртэй арилжааны банк шинээр нээх гэж байгаа тухай мэдээлэл бий.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад " Эм Си Эс компанийн зүгээс жил хагасын өмнө Монголбанкинд банк байгуулах хүсэлтээ гаргасан. Одоогийн байдлаар албан ёсоор ийм зөвшөөрлийг өгөөгүй байгаа. Төвбанкны ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийднэ" гэж Төвбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир мэдэгдлээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна