Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас эхэлж, хаалттай горимоор хуралдлаа. Шүүгдэгч нарын гурван өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хуралд оролцох боломжгүй тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Харин шүүх бүрэлдэхүүн З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарлаад бусад шүүгдэгч нарын хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
З.Баянсэлэнгийн өмгөөлөгч М.Мөнхсайхан "З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг нь хоригдох хэмжээний гэм буруутай нь биш. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн байгаа юм. Түүнд олон хүний хэргийг хамруулсан мөртөө өөрт нь тийм ч хамаатай хэрэг биш. Энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана" хэмээн мэдэгдсэн байна. Ингэснээр З.Баянсэлэнгийн гэх хэрэг бие даан шүүхээр шийдэгдэхээр болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна