Оны залуу судлаач шалгаруулах прогресс-2019 эрдэм шинжилгээний хурал боллоо

Н.Мижидмаа
Өчигдөр

Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Жамсрангийн Цэвээний нэрэмжит "Прогресс-2019" Оны Шилдэг Залуу Судлаач шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд явагдлаа. Цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тус эрдэм шинжилгээний хурлыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос(НАМЗХ) санаачилж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Залуу багш нарын холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч, доктор Н.Учрал болон ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох нар үг хэлсэн бол ИЗОУИС-ийнпроректор, МонголУлсынгавъяатбагш, шинжлэхухааныдоктор (Sc.D), профессорЖ.Цэцэгмаа"Ж.Цэвээншинжлэхухааныбайгууллагынүндэслэгчболохнь" сэдвээр илтгэж, Ж.Цэвээний үйлс гавьяаг залуу судлаач, эрдэмтдэд, хойч үедээ өвлүүллээ.

Нийт 26 залуу эрдэмтний бүтээл ирснээс 13-н бүтээлийг хоёрдугаар шатанд сонгон шалгаруулж, илтгэл хэлэлцүүлсэн юм. "Нийгэм, эдийн засгийн хөгжил" ерөнхий сэдвийн хүрээнд Шинжлэх Ухааны Академи, Их засаг олон улсын их сургуулийн залуу эрдэмтэд дэд бүтэц, мал аж ахуй, хими, эрчим хүч зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хөндсөн илтгэлүүд байв.

Дөрвөн сая төгрөгийн шагналын сантай тус хуралдааны нэгдүгээр байранд шалгарсан илтгэгчид НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын нэрэмжитнэг сая төгрөгийн судалгааны грант, хоёрдугаар байр болон Салбар хуралдааны шилдэг судлаачид 500,000 төгрөгийн судалгааны грантыг олголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 2 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 3 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 4 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 4 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 21 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 22 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 2026/06/28