Монгол улсын төрийн өндөр албан тушаалтангууд болоод төрийн албанынхан хаана ямар уул уурхайн компанийн лицензтэй вэ? Зариг.мн мэдээллийг цувралаар хүргэх болно.
Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон Дакейн Мурат нь хувьдаа нүүрсний уурхайтай юм байна.
Түүний уурхай "Эрчим баян-өлгий"компанийнх нь нэр дээр байдаг бөгөөд Увс аймгийн Бөхмөрөн суманд 29,01 га газрыг 2033 ашиглахаар лиценз авчээ. Нүүрсний талбайн нэр нь нүүрст хотгор бөгөөд "MV -005696" дугаартай нүүрсний ашиглалтын лиценз эзэмшдэг аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна