Шүүгч асан С.Төмөрбатыг АТГ-ынхан АНУ-аас авчирна

Н.Мижидмаа
2019/12/04

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан. Уг хэрэгтэй холбоотой хэд хэдэн шүүгч шалгагдаж байгаагийн дотор түүний хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат байсан юм. Тодруулбал, Салхитын ордын хэрэг болон хөрөнгөө нуусан гэх үндэслэл тогтоогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбатын нэр бий. Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш таван сар өнгөрч буй.

Харин саяхнаас шүүгч асан С.Төмөрбатыг хэзээ Монголд авчрах вэ гэдэг асуудал босч ирлээ. Гадаад харилцааны яам энэ тал дээр тодорхой зүйл хэлж чадахгүй байгаа юм. Тус яамны эх сурвалж "… С.Төмөрбат АНУ-д саатуулагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байгаа. Учир нь АНУ-ын хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн болон түүний ар гэрийнхэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг нууцалдаг. Гэхдээ С.Төмөрбат энэ хуулийн дагуу нууцлагдаж байгаа гэсэн үг биш. Үүнийг бид мэдэх ч боломжгүй" гэсэн "дипломат" тайлбар өгсөн байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 11 улстай ялтан шилжүүлэх гэрээтэй. Харин АНУ-тай ялтан солилцох гэрээ байдаггүй байна. Энэ асуудал одоо л ид яригдаж байгаа гэхэд болно. 2019 оны есдүгээр сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэх юм байна.

Тиймээс шүүгч асан С.Төмөрбатыг шилжүүлэн авах ажлыг АТГ гардан хариуцан ажиллаж байна. АТГ-ынхан С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулагдсанаас хойш шилжүүлэн авахаар ажиллаж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, С.Төмөрбатыг авчрахаар хоёр улсын харилцаан дахь өөр бусад "арга"-аар буюу шилжүүлэн авах нөхцөл, мэдээлэл, хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, АНУ-аас шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх эсэхийг судлах зэргээр нэлээд цаг хугацаа орсон ажлууд шат дараалан явагдаж байгаа ажээ. Уг ажил нь дуусч байгаа бөгөөд удахгүй түүнийг Монголд авчрах юм байна. Харин хэзээ авчрахыг эх сурвалж нууцалж байгаа юм. Юутай ч энэ нь АНУ-аас гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу "ялтан" шилжүүлэн авч байгаа анхны тохиолдол болох юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 5 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 6 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 6 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 6 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 7 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 8 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 8 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 8 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 9 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 9 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 10 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 10 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 11 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 12 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 12 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 12 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 13 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 14 цагийн өмнө