Налайхын замд ноцтой хоёр осол гарчээ

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд ноцтой хоёр осол гарчээ. Тодруулбал, "Тоёота приүс" маркийн авто машин замын хажуу руу онхолдож 41 настай, эрэгтэй жолооч гэмтсэн. Мөн "Тоёота королла " маркийн авто машин замын хажуу талын бетонон хашлагыг мөргөсөн осол бүртгэгджээ. Ташрамд дурдахад, Налайх-Чойрын уулзварын зам нь бүрэн ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх тул хөдөлгөөнд оролцогч жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 12 сарын 05  [ 103.229.122.241 ]
Зочин

Сайн зам бариад огт хэрэггуй юм байна аа.

2019 оны 12 сарын 05  [ 103.10.21.31 ]
Зочин

машины татвар нэмээд сэтгэлээр унасан юм байлгүй лдээ хөөрхий

2019 оны 12 сарын 05  [ 192.82.72.98 ]
Зочин

МАНАЙ САГАСАН ЗАЛУУХАН,ХАЛУУХАН ЖОЛООЧ НЭРТЭЙ НӨХДҮҮД ХЭЗЭЭЧ ДҮРМЭЭРЭЭ ЯВАХ ШИНЖГҮЙ.ЯАДАГ Ч ЮМ.ЁРӨНХИЙ САЙД,ТЦА МӨН Ч ИХ САНУУЛЖ ГУЙГААД ХЭРЭГ АЛГА.

Top