АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов

Ц.Цэрэнбадам
2026/06/05

Авлигатай тэмцэх газар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох чиглэлээр баталсан Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг хянаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргад 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр албан бичиг хүргүүлсэн.

Дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч байгууллагуудад үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрлийг нэр бүхий 6 аж ахуйн нэгжид олгосон бөгөөд энэхүү энгийн зөвшөөрөл өмнө нь олгогдож байгаагүй, хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай, зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх нь тодорхойгүй байв. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй, мопед, скутер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн ба хориглох тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах ажлыг зохион байгуулах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, мопед болон скутерийг бүртгэлжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрлийн улсын тэмдэгт, татвар, төлбөр хураамжийн хэмжээ тодорхойгүй, мопед болон скутер нь одоогоор ямар тээврийн хэрэгсэлд хамаарахыг хууль тогтоомжид тодорхойлоогүй, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах, энэ төрлийн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулах, мопед болон скутерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох хүртэл олгогдсон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох тухай А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон тухай эргэн мэдэгдлээ.


iaac

iaac


10
angry
0
care
0
haha
8
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19