Нээлттэй сонгон шалгаруулалтын зар

Ц.Цэрэнбадам
2026/06/05

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хороонд ажиллах гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Орон тооны бус Мэргэжлийн хороонд орж ажиллах гишүүн дараах чиг үүргийг хариуцан ажиллана.

  • Нийгмийн даатгалын хууль тогтоомж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт, хууль тогтоомжуудын нийцэлд аудит хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;

Орон тооны бус Мэргэжлийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлага хангасан байна.

  • Монгол улсын иргэн байх;
  • Хууль эрх зүй, эдийн засаг, санхүү банкны чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн;
  • Мэргэшсэн чиглэлээрээ нийгмийн даатгал, статистик, аудит зэрэг байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх;
  • Мэргэжлийн ёс зүй, ашиг сонирхол, нэр хүндийн хувьд мэргэжлийн хорооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
  • Өмнө нь удирдаж байсан хуулийн этгээдийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дампууруулаагүй байх;
  • Хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй байх /бүх төрлийн тэтгэвэр авагч хамаарахгүй/;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

Дээрх шаардлагыг хангасан мэргэжлийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.

  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн асуулга; (nduz.gov.mn-маягт татах)
  • Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг;
  • Хорооны гишүүнээр ажиллах зорилго, хүсэл эрмэлзэл, хийх ажил, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн хүсэлт; 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар; 
  • Цээж зураг 4х3-ийн хэмжээтэй 2 хувь;

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд бичгээр болон [email protected] цахим хаягаар дамжуулан хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын бүрдлийг хянаж, шаардлага хангасан оролцогчдыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах бөгөөд Үндэсний зөвлөл нэр дэвшигчийн сонсгол хийж, нэг нэр дэвшигчийг сонгож, мэргэжлийн хорооны гишүүнээр томилно.

Холбоо барих хаяг:

  • Цахим шуудангийн хаяг: [email protected]
  • Холбоо барих утас: 976-11-322936

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН

ЖЛЫН АЛБА


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 31 минутын өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 1 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 3 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 18 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 23 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 23 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2026/07/19
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2026/07/19
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2026/07/19