Ерөнхий сайдын айлчлалаар 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

О.Шүрэнцэцэг
2019/12/05

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д айлчилж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газрын тэргүүн хамтарсан мэдэгдэл хийж, 12 баримт бичигт гарын үсэг зурлаа. Мэдэгдлийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол, ОХУ, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд яригддаг хийн хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг ОХУ дэмжиж байгаад баяртай байна.

Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын гарааг эхлүүлж байна гэж ойлгож байна" гэдгийг онцоллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Москва хотноо зохион байгуулагдсан "Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь" сэдэвт бизнес форумд үг хэлж "Монголд үйлдвэрлэв" бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон экспортын компаниуд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг хийлээ.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД

-"Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр".

-"Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын "Газпром" нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг".

-"Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын "НК "Роснефть" нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг".

-"Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө".

-"Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр".

-"Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг".

-"Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр".

-"Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг".

-Монгол Улсын Гадаад харилцааны сайд монголын талын ноот бичгийг оросын талд гардуулав.

-1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох худалдааны гэрээ"-нд нэмэлт оруулах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр.

-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр.

-"Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын "Зарубежгеология" ХН хоорондын гэрээ".

-"Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, "РЖД Интэрнешнл" хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ".

-"Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК ба Оросын Холбооны Улсын "УЗТМ-Картэкс" ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг".

-"Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын "Хөдөө аж ахуйн бирж" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын "Русская кожа" хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг".

-"Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг".

-"Очир Гэгээн Сүндэр" ХХК болон "Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан" ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг".

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2019.12.5 ПҮРЭВ №241 (6208)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 3 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 21 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 23 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04