Автозам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх саналыг хотын дарга С.Амарсайхан гаргаж, НИТХ-ын хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Харин иргэд уг шийдвэрийг эсэргүүцэж, өчигдөр Төрийн ордны замыг хааж, жагссантай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн шийдвэрээ эргэн харахыг хотын удирдлагуудад сануулсан юм.
Энэ асуудлаар өнөөдөр /2019.12.10/ НИТХ ээлжит бусаар хуралдаж, тухайн асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл гарсан. Тэгвэл НИТХ-ын ээлжит бус хурал өнөөдөр болохгүй гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна