Б.Болороо: Энэ шагнал Болороог бий болгосон ээжийн маань шагнал


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Б.Болороо Европын холбооны "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцсан байна.

"Болороо нь Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Европын холбооноос (тус холбоонд байдаг элчин сайдуудын саналаар) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, дуу хоолойгоо өргөн эрх тэгш нийгэм бий болгоход хувь нэмрээ оруулсан гэж ӨРГӨМЖЛӨЛ, ЦОМ гардаж авлаа. Энэхүү шагналыг энэ жилээс эхлэн уламжлал болгон өгөхөөр болсон бөгөөд АНХДАГЧ болсондоо баяртай байна. Ийм сайхан мөчийг минь тэр минь харсан бол гэж бодон хоолой зангирч байлаа. Үнэхээр том хариуцлага, итгэлийг цаашид үүрч явах боллоо. Итгэл хүлээлгэсэн, дэмжсэн ЭСЯ-ууддаа, ЕВРОПЫН ХОЛБОО-ныхонд маш их баярлалаа. Хань ижлээ алдаад удаагүй байгаа хүндхэн үе минь таарсан учраас 12 дугаар сарын 05-ны өдөр энэ шагналыг авах болсноо мэдээд авахгүй гэж татгалзсан ч зохион байгуулагч талаас бүх зүйл эцэслэгдсэн гэж хэлсэн учраас өнөөдөр очиж авлаа. Миний хувьд энэ салбарт ажилласан жил минь бага ч намайг ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АСУУДЛЫГ НИЙГЭМД ТАНИУЛСАН гэж үзэн шагнаж байгаад талархаж байна. Үүний зэрэгцээ хийж бүтээсэн зүйлгүй, залуу хүнд олголоо гэж шүүмжлэх хүмүүс олон байх. Бас зарим нь нас барсан нөхрөөрөө шоудаж (ингэж зэмлэн шүүмжилж байгаа хүмүүс олон байгаа) байж энэ шагналыг авлаа гэж бухимдах байх. Гэхдээ энэ шагнал бол анх л цахим сүлжээнд бичлэг оруулж гарч ирэх үедээ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГГҮЙ, ХАМТДАА НИЙГЭМШДЭГ тийм орчин бүрдүүлэх туйлын хүсэл зорилгод минь ташуур болж өглөө гэж бодон хувьдаа өөрөө баярлан хүлээж авч байна.

Зарим нэг нь намайг яаманд ажиллаж байгаа учраас бусдыгаа манлайлж байгаа мэт харагдаж байгаа гэж үнэлж дүгнэдэг юм билээ. Яг үнэнийг хэлэхэд яаманд ажилласнаараа манлайлаад байгаа зүйл алга харин ч төрийн албан хаагч гээд хэлэх үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж маань хязгаарлагдсан. Бодлого тодорхойлох яаманд нь орж ажиллаад гурван жил болж байгаа ч одоог хүртэл гэрээт (хугацаагүй гэрээт) ажилтнаар явж байгаа бөгөөд энэ жилээс л хууль эрх зүй, бодлогын баримт бичигт санал өгч ажиллаж эхэлж байна. Цаашид эрхийнхээ төлөө тууштай дуугарч явах хүсэлтэй хүн төрийн албанд ажиллах нь хэр зохистой бол гэж бодогддог л юм. Өөрөө бие эрхтний ялгаатай байдлаасаа болж нийгмээс тусгаарлагдан ялгаварлан гадуурхалтад өдөр тутамдаа өртдөг байсан учраас Монголд яг над шиг олон олон Болороо нийгэмд оролцож чадахгүй үлдэхвий гэж айдаг учраас л үзэл бодлоо илэрхийлэн гарч ирсэн юм. Тэрнээс биш би өөр шигээ хүмүүсийн нэрийг барьж мөнгө олж, шоудаж яваагүй, тэгэхчгүй гэдгээ л ам бардам хэлье. Энэ шагнал Болороо гэдэг хүнийг өсгөж өндийлгөсөн ээжийн маань шагнал юм шүү. Хамтдаа зүтгэж яваа хамтрагч нөхдөдөө баярлалаа. Та бүхнийг хүндэтгэсэн Буянжаргалын Болороо.

Магадгүй ээжийгээ энэ удаад л сайхан баярлуулсан байх. Би албаар шагналаа ээжээрээ авахуулсан юм. Учир нь энэ шагнал Болороог бий болгосон ээжийн маань шагнал. Хайртай шүү үр нь.

ЭС-уудад ирж баяр хүргэн ээжид минь охиноо ингэж хүмүүжүүлж өсгөсөнд баярлалаа, цаашид охиныхоо ард улам бат зогсоорой гэж хэлсэн. Ээж маань нулимс дуслуулан өнөөдөр ээж нь охиноороо улам их бахархлаа гэж хэлсэн. Хамгийн сүүлд ингэж бахархан уйлсан нь их сургуулиа төгсөх үед минь байх шүү" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 33 минутын өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 8 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 8 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08