800 иргэнээс орон сууцны урьдчилгаа авч, хохироосон Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ


"Орон сууцны урьдчилгаа төлбөр 10-30 хувь буюу маш бага хэмжээгээр төлж, захиалгаа өгөөд, үлдэгдэл төлбөрөө уян хатан нөхцөлтэйгээр төлөх боломжтой" хэмээн сурталчилж, иргэдээс төлбөр авсан ч орон сууц нь баригдаагүй, иргэдийн мөнгийг буцаан олгоогүй "Нарны хүү, сарны охин" гэх компанийн талаар бид өмнө цуврал сурвалжилгуудыг бэлтгэн хүргэж байсан.

Тэгвэл тухайн компанид 800 орчим иргэн мөнгөө өгч, алдаад байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас тус компанийн захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Түүнийг өнгөрсөн есдүгээр сард баривчлан 30 хоногийн хугацаанд цагдан хорьж, шалгасан бөгөөд одоогоор батлан даалтад гаргаж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Шалгалтын хүрээнд 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдсон бөгөөд одоогийн байдлаар 200 гаруй иргэн мэдүүлэг тайлбараа өгөөд байгаа юм байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ байгууллагад залилуулсан иргэд БЗД-ийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хандаж, албан ёсоор гомдлоо гарган шалгуулахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 38 минутын өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 8 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 8 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08