Хилийн чанадад хулгайн анхааруулга хуудаст зурагтайгаа заларсан монголчууд

11 цагийн өмнө

Эх орноосоо хол буюу хилийн чанадад 180 мянга орчим монголчууд сурч, ажиллаж байгаа судалгаа мэдээлэл бий. Тэдний 50 мянга нь БНСУ-д, 40 мянга нь Европын орнуудад, 40-50 мянга орчим нь АНУ-д амьдардаг бол үлдсэн 40-50 мянга нь бусад орнуудад суурьшдаг.

Хилийн чанадад суугаа монголчууд хүний нутагт бусдын амь насыг аварч, тухайн улсын томоохон үйлдвэр, байгууллагуудад манлайлан ажиллаж, бусдад үлгэр дууриалал болж байгаа сайхан мэдээлэл элэг нэгтнүүдээ баярлуулж бахархуулдаг. Гэхдээ энэ сайхан мэдээг сүүлийн үед дэвслэх болсон мэдээлэл бол хиоийн чанад дахь монголчууд гэмт хэрэгт холбогдох, ялангуяа дийлэнх нь хулгайн хэргээр баригдан, шалгагдаж байгаа нь гадны хэвлэлүүдээр мэдээлэгдэж, харь оронд ажиллаж суралцаж байгаа бусад монголчуудынхаа нүүрийг улалзуулж байна.

Хамгийн сүүлд гэхэд л, өнгөрсөн аваннэгдүгээр сарын 15-ны өдөр Вьетнам улсын Хо Ши Мин хотод Монгол Улсын зургаан иргэн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ цагдаагийн алба хаагчдад баригдан, саатуулагдсаныг бид мэдээлж байсан. Тэгвэл тэдний үйлдлийг Д.Гантөмөр, С.Ганхуяг, С.Анхбаяр, Г.Алтанхуяг, Я.Наранбат гэх иргэд давтан хулгай хийж байгаад баригдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

49 настай Д.Гантөмөр нь өмнө нь ч мөн хулгайн хэрэг үйлдэж, шалгагдаж байсан бөгөөд тодруулбал, Камбож улсын дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн "Анкор Ват" сүмд хулгай хийж байгаад баригдсан тул тус сүмийн хананд түүний зураг хулгайн анхааруулгатай заларсан байдаг аж. Тэрбээр энэ удаа мөн л Ханой хотод жуулчдын эд зүйлийг хулгайлсан хэргээр саатуулагдаад байгаа аж.

23 настай С.Анхбаяр, 32 настай Г.Алтанхуяг нар мөн л Ханой хотод Японы болон Израйль жуулчдын эд зүйлийг хулгайлсан хэргээр саатуулагдан, хэргээ хүлээгээд байгааг хэвлэлд мэдээлжээ. Япон жуулчны хэтэвчинд 13 мянга орчим иень байсан бол Израйлийн иргэний хэтэвчинд 620 мянган вьетнам дон байсан ба тус улсын цагдаагийн газарт ийм их хэмжээний мөнгөн дүнтэй хулгайн хэрэг бүртгэгдэж байгаагүй мэдээлжээ.

Харин 37 настай Я.Наранбат, 33 настай Б.Шинэбаяр нар нь Вьетнамын Да Нанг хотын цагдаагийн газарт бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр саатуулагдсан ба жуулчдын хэтэвчийг хулгайлж, төлбөрийн карт хувилан тооцоо хийж, гар утас, үнэт эдлэл зэрэг зүйлсийг худалдан авснаа Монголд ирээд зарж, борлуулдаг байжээ.

2019 оны эхээр хэсэг бүлэг монголчууд Вьетнамд орон сууц түрээслэн амьдарч эхэлсэн бөгөөд тэдний үйлдэл сэжигтэй байсан тул тус улсын цагдаа нар хяналтдаа байлгадаг байжээ. Харин өнгөрсөн 11 дүгээр сард нэгэн эмэгтэй жуулчин эд зүйлсээ алдсанаа цагдаад мэдүүлснийг шалгахад тухайн монголчууд хулгайлсан нь тогтоогдсон байна. Ийнхүү шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдахад тэд жуулчид ихтэй газраар мотоцикл түрээслэн явж, хулгай хийгээд хулгайлсан эд зүйлсээ борлуулан бэлэн мөнгө болгох, эсвэл монгол руу явуулах зэргээр мөнгө олдог байснаа мэдүүлээд байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 32 минутын өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 8 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 8 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08