Өнгөрсөн шөнө /2019.12.10-2012.12.11/ долоон өрхийн 15 хүн угаарын хийнд хордсон байдалтайгаар эмнэлгийн байгууллагад хандаж, тусламж авсан байна. Тэдний зургаа нь насанд хүрсэн иргэд бол ес нь бага насны хүүхдүүд байна.
Галлагааны улирал эхэлсэн үе буюу өнгөрсөн аравдугаар сарын 02-оос 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийт зургаан дүүргийн 527 өрхийн 1271 иргэн угаарын хийнд хордож, арван хүн амь насаа алдсан мэдээллийг нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб мэдээлээд байгаа билээ. Амиа алдсан иргэдийн дөрвөн хүүхэд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна