Хорих ангиас суллагдаж буй хүмүүсийг 1-3 жилийн хугацаанд хянадаг. Үйлдсэн хэргээс нь хамаарч цагдаа болон ШШГЕГ-аас энэ хяналтыг хийдэг. Хоёр настай хүүхдийг зодоод хөнөөсөн хэргээр шалгагдаж буй Б.Хүлгэн нь өнгөрсөн 6-р сард шоронгоос суллагдсан. Тэгэхээр түүнд хяналт байх ёстой байсан. Харин хаана хяналт сулрав? Яагаад хянаагүй юм? Хяналт суларснаас үүдэн хоёрхон настай үр тарчилсаар энэ хорвоогоос явах шалтгаан боллоо. Харин Б.Хүлгэн нь цагдаагийн байгууллагын хяналтад байгаагүй гэдгийг Хэнтий аймгийн Цагдаагийн хошууч Т.Лхагвадорж хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна