13 настай хүү: Ах согтуудаа хөөгөөд байдаг болохоор хулгай хийдэг болсон

О.Шүрэнцэцэг
2020/01/15

НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн орон байруудаар хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилж саатуулсан байна. Тус этгээдүүдийн дунд насанд хүрээгүй хүүхэд оролцсон болохыг мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Тухайлбал, 13 настай М нь бусадтайгаа нийлэн 2019 оноос гэмт хэрэг үйлдэж эхэлжээ. Ингэхдээ хичээлээ тарах цагаар эсвэл хичээлээ тасалж хулгай хийдэг болох нь тогтоогдсон аж.

Тус бүлэг этгээд нь өмнө хулгайн хэрэгт удаа дараа холбогдож, шалгагдаж байсан бөгөөд одоогоор орон байрны хулгайн нийтдээ 60 үйлдэл хийсэн байна. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд сургууль, хичээлийн цагаар гэмт хэрэг, зөрчилд холбогдвол эцэг эх буюу асран хамгаалагчдад хариуцлага тооцох хуулийн заалттай.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Сурагчдын амралт үргэлжилж буй энэ цаг хугацаанд ЕБС-ийн сурагчид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхад эцэг, эхчүүд анхаарал тавих ёстой. Харин сургуулийн амралт дуусч, хичээл орж буй үед сурган хүмүүжүүлэгч хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалтууд бий. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэх 13 настай М гэгч хүү хичээлээ тарсан цаг, эсвэл хичээлээ санаатайгаар тасалж гэмт хэрэгтнүүдтэй нийлж хэрэг, зөрчлийг үйлддэг болохоо хэлсэн" гэлээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 14 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 15 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 16 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 16 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 21 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 21 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08