Нэгдүгээр сарын 19-ний өдөр таксины жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, БЗД-Ийн товчоо орчмоос таксинд суусан 23 настай эмэгтэйг таксины жолооч цохиж унаган, хүчирхийлж улмаар хоёр ширхэг гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдээд орхиж явсан хэрэг гарсан байна. Хэрэг гарах үед хохирогч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба таксины улсын дугаар болон жолоочийн царайг санахгүй байгаа гэдгээ мэдүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж, холбогдогч этгээдийг эрэн сурвалжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна