Жүжигчин Л.Сөрөлтийн аав Д.Лхагвацогт Хөвсгөл нуурын мөсний баярыг зохион байгуулагч


Д.Лхагвацогт  1999-2000 оны өвөл Хөвсгөлийн Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанд Жанхайгаас Хачим хүртэлх /40-өөд км орчим урт/ газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагч, улсын байцаагчаар ажиллаж байв. Тэрээр Рэнчинлхүмбэ сумын айл өрхүүдээр байгаль орчны хууль тогтоомжийн хяналт шалгалт хийж,  байгаль орчны хууль тогтоомж, Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын дэглэмийг сурталчилж, зарим тохиолдолд арга хэмжээ авч ажиллаж байсан юм.

 

Олон айл өрхөөр орж гарч, шахаж шаардана. Ингэж явахдаа байгаль орчны байцаагч гээд  дан ганцхан хууль дүрэм шаардаад явах нь өрөөсгөл ажил юм байна.  Харин хүмүүсийг байгаль хамгаалах ажилд нийтээр нь татан оролцуулбал бидний ажил илүү дүнтэй болох юм байна, тэдний хүсэл, урам зоригийг бадраах ямар нэгэн юм хийх хэрэгтэй юм байна  гэдгийг ойлгожээ.

 

Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд далайн захаар нутаглаж байгаа бүх айл өрх өөр орж, ямар ажлыг яаж зохиовол хүмүүсийн сэтгэлд хүрч болохыг тандан судалж, ингээд далайн захын иргэд, ялангуяа залуучууд тухайн үед дуу хөгжим сонсож, бүжиглэх маш их сонирхолтой байгааг олж мэдсэн билээ. Ингээд 2000 оны Шинэ Мянганы шинэ жилийг  өвлийн шөнө он солигдох мөчид гадаа том түүдэг асааж,  мөсөн хөгжим сонсож, бүжиглэж баяр хөөртэйгээр тэмдэглэцгээсэн гэдэг юм. Энэ ажиллагаанд Жиглэгийн амны айл өрхүүд бүгд оролцсон төдийгүй, Адуут, Хэрээт, Хөндлөн, Хөх өвс, Хар усны орчмын залуучууд ирж, оролцоцгоосон.  Далайн захыхан анх удаа хамтаар шинэ жилээ тэмдэглэсэн, тэр тусмаа  хоёр мянган солигдоход  зохиосон анхны сонин сайхан ажил боллоо гэж  хөөрөн бэлэгшээж байв.

 

 Энэ урмаараа байгаль хамгаалах ажлаа нэгдүгээрт “Хатан далай ээж”-ийгээ баярлуулах, хоёрдугаарт, “Хатан далай ээж, газар нутгаа хамгаалж, өдий хүртэл зөв зохистой ашиглаж ирсэн нутгийн иргэдийн сэтгэлгээ, зан үйлтэй холбох юм ёстой байна гэдгийг олж мэдэв.

 

 Чаргатай морь бол далайн захын иргэдийн гол унаа,  чарганд морио сургах, түүнийг арчлах, морин чарга бэлтгэх гээд  дэлхийн хаана ч байхгүй сонин ажил энэ нутагт л өрнөдөг. Чаргатай морио энэ ард түмэн маш их хүндэлнэ. Энэ зан үйлтэй нь холбосон үйл ажиллагаа бол мөсөн дээр чаргатай морины уралдаан зохион байгуулах явдал байлаа. Нутгийн иргэд ч үүнийг санал болгож байв. 

 

Тэрээр энэ уралдааныг далайгаа шүтэх, хамгаалах үйл ажиллагаатай холбож, мөн хөгжилдэх дуртай ард түмний сэтгэлд нийцүүлэн урлаг, спортын арга хэмжээтэй хослуулан явуулах  санаа төрж, түүнийгээ “Мөсний баяр” гэж нэрлэе гэж бодон, санаагаа хэлэхэд нутгийн иргэд ч дэмжсэн.  Энэ бүх санаагаа тэр үед Адуутад өвөлжиж байсан Тавхайн Чулуунбаатар гэдэг айлд ярьж,  хөөрөхөд тэднийхэн бүгд дэмжиж, чаргатай морины уралдаанаас гадна тэшүүрийн тэмцээн зохиоё гэсэн санал гаргаж байжээ.  

 

Ингээд Д.Лхагвацогт Далайн захын Жиглэгээс талдаа 80км газрыг мориор туулан Хатгалд ирж, тухайн үед Хөвсгөлийн ТХГ-захиргааны дарга байсан Ж.Төмөрсүхэд энэ бүх санаагаа танилцуулахад тэрээр  дэмжиж, ТХГХЗахиргааны олон ажлыг энэ ажилтай уялдуулан зохион байгуулах шийдвэр гаргаснаар уг ажлаа зохион байгуулахаар буцсан юм. Ийнхүү буцаж очоод Хөндлөнгөөс Хачим хүртэл 40 км-ийн газрыг морьтой явганаар, өдөр шөнө ялгалгүй 20-оод хоногийн турш явж, Мөсний баярын зохион байгуулалтын бэлтгэл ажлаа ганцаар хийжээ. Үүнд дараах ажлууд багтана: 

 

  • Мөсний баярын төсөв, төлөвлөгөөг гаргаж, хөтөлбөр хийж даргаар батлуулах
  • Далайн зах руу буцаж,  уралдаанаа Жиглэгийн аманд хийхээр товлосон тухай  зар мэдээгээ айлуудаар явж тараах
  • Рэнчинлхүмбэ сумын дарга нарт мэдээлэх,тэднийг Жиглэгийн аманд ирэхэд нь уулзах
  •  Мөсний баярын хөтөлбөрийн дагуу  уралдаан тэмцээнд оролцогчдоо олж бүртгэх
  • Тэмцээн уралдааны шагналын сан бүрдүүлэх
  • Хамгийн гол нь уралдаанд орох чаргатай морьдыг олох явдал байв. Далайн тээвэр зогссоноос чаргатай морьд ашиглагдахгүй болж, энд тэнд эвдэрч хэмхэрсэн, уяа оосор, тоноглол нь гандаж, илжирсан хэдхэн морин чарга байв. Тэдгээрийг эзэдтэй нь ярьж тохирон, засаж сэлбүүлснээр 6 чаргатай морь олж анхны баярт уралдуулсан юм.
  • Мөсний баярт хоолоор үйлчлэх айлуудыг олж, хоол унд бэлтгүүлэх
  • Уралдаан тэмцээний үеэр үйл ажиллагаа явуулах  худалдаа  үйлчилгээний хүмүүсийг Хатгалаас ирж оролцуулах, тэдэнд мэдээлэл тараах  гэх зэргээр анхны Мөсний баярын  бэлтгэл ажлыг хангасан билээ.
  •  

Энэ үед унаа тэрэг, холбоо харилцаа, гэрэл цахилгаан  байхгүй байсан тул хоёр нарны хооронд Далайн захыг өгсөж уруудаж, морьтой явган явсаар бэлтгэл ажлыг бүрэн хийчихсэн  Мөсний баяр зохион  байгуулахаар ХТХГХЗахиргааныхныг 2 машинтай ирэхэд Далайн захын ард түмэнтэй хамт  Жиглэгийн аманд угтан авч байлаа. 

 

Ингээд Д.Лхагвацогт анхны мөсний баярын өдөр Мөсний баярын нээлтийг зохион байгуулах, чаргатай морьдын уралдаан, тэшүүрийн уралдаан, мөсөн дээрх гар барилдаан, мөсөн дээрх олс таталтын тэмцээн гээд уралдаан тэмцээнүүдээ зохион байгуулах, шүүх гээд бүх ажлаа өөрөө гардан зохион байгуулсан юм.  

 

Хатгалаас ирсэн Тусгай Хамгаалалтай газрын ажилтнууд  Мөсний баярын нээлтийг хамтран хийж,  орой нь мотор асаан гэрэл гаргаж, нутгийг иргэдэд кино үзүүлэн, байгаль хамгаалах сургалт, мэдээлэл хийж байв.

 

Мөн ТХГХЗахиргаа аялагч, нэвтрүүлэгч Бадамсамбууг урилгаар авчран Мөсний баярыг Үндэсний олон нийтийн телевизээр сурталчилсан юм.

 

Д.Лхагвацогт 2000 онд ийнхүү Мөсний баярыг  анх удаа  санаачилж, түүнийгээ зохион байгуулахад голлон оролцоод дараа жилээс өөр газар шилжсэн тул Хөвсгөлийн Тусгай Хамгаалалтай Газрын Хамгаалалтын Захиргаа, ялангуяа Захиргааны дарга асан Ж.Төмөрсүх болон бусад дарга нар үргэлжлүүлэн хийж байсан ба  цаашдаа Хангарьд жуулчны баазын захирал Туул эгч,  Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо, мөн Аймгийн ЗДТГ  үргэлжүүлсээр Хөвсгөлийн мөсний баяр нь одоо  үндэсний хэмжээний эвент арга хэмжээ болж, гадаад  дотоодын олон хүмүүс оролцсон, үзэсгэлэнт цэнгэг Хөвсгөл нуур, түүний орчмын газар нутаг, хүн ардын ёс заншлыг  дэлхийд таниулах Хөвсгөлийн бренд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болжээ.

 

Д.Лхагвацогтын санаачилсан мөсний баяр нь

 

1. Нутгийн иргэдийн хүсэл сонирхол, санал санаачлага дээр  тулгуурласан судалгаан дээр үндэслэн зохион байгуулагдсан тул тасралтгүй дэмжлэг авч, үргэлжилж байгаа  юм.

2. Мөн байгаль хамгаалах ажилд нутгийн иргэдийг оролцуулах ажлыг анх санаачилсанаараа онцгой ач холбогдолтой. Тэр үед байгаль хамгаалах ажлыг зөвхөн хууль дүрмээр далайлган хийдэг байсан цаг үе юм.

3. Мартагдаад байсан нутгийн соёл, ялангуяа чаргатай морийг  ахуйдаа хэрэглэж байсан ёс заншлыг сэргээсэн.

4. Байгал хамгаалах ажлыг нутгийн иргэдийн соёл, ёс заншилтай холбосноороо байгалийн болон соёлын аялал жуулчлалын хөгжилд шинэ гарцыг бий болгосон. 

5. Дархад ястны сэтгэл зүйд нийцүүлэн тэдний дуу хуур, ёс заншил зэрэг мартагдсан соёл, тэдний ухамсарыг сэргээж,  урам зориг өгсөн маш их ач холбогдолтой ажил болсон тул түүний санаачилсан ажил нь  ганц мөсний баяр төдийгүй олон олон сайн үйлийн эхлэл болсон юм.  

 

Энэ бүхнийг хийх ажил байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч Д.Лхагвацогтын оюун ухаанаас гарч, үйл ажиллагаа болж хэрэгжсэн нь одоо олон баримтаар үлдсэн байдаг.

 

 Д.Лхагвацогтын Хатгал хотын  Төрийн мэдээлэл, соёл олон нийт хариуцсан орлогч дарга, нийтийн биеийн тамирын арга зүйч, ХЗЭ-ий хорооны дарга, Хүүхэд залуучуудын төв, Соёлын төвийн эрхлэгч гэх мэт ажлуудыг хийж, нийтийн биеийн тамирын ажлаараа аймагт 2 жил дараалан “Оны шилдэг ажилтан” тэргүүн цом авч байсан арга, туршлага нь энэ ажлыг санаачлан,  зохион байгуулах үндэс болсон юм. Тэрээр далайн захад  нэг жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа эдгээрээс гадна маш олон ажлын эхлэлийг тавьж, санал санаачлага гаргаж байсан оюуны ширгэшгүй ундаргатай, дайчин, цогтой, хүчтэй зохион байгуулагч хүн байсан.

 

Богино хугацаанд  ч гэсэн Далайн захад байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчаар ийм туршлага, чадвартай хүн ажилласан нь Мөсний баяр хийх санаачлагыг гаргаж, тэр нь 20 жилийн турш үргэлжлэн Хөвсгөлийн ард түмний бахархалт баяр, Дэлхийн хэмжээний арга хэмжээ болох үндэс болсон юм.  

 

Д.Лхагвацогт нь уг ажлыг хийх анхны санааг оюундаа боловсруулан, мөсний баярын бэлтгэл ажлыг хийж, өөрөө анхлан зохион байгуулж байсан тул  тэрээр Хөвсгөлийн мөсний баярыг  санаачилж, хийсэн анхны хүн хөдөлбөргүй мөн болно.  Хүний оюун санаа гэдэг бол хэзээ ч шавхагдашгүй, мартагдашгүй, хүн төрөлхтөний хөгжилд хамгийн үнэт баялаг билээ. 

 

Тиймээс Д.Дхагвацогтыг Мөсний баяр зохион байгуулагдсаны 20 жилийн ойгоор мөсний баярыг санаачлагч, зохион байгуулагч анхны хүн болохыг нь албан ёсоор баталгаажуулж, дурсах ёстой. 

 

Дэлхийн оюун ухааныг дээдлэгч хөгжилтэй орнуудад зөвхөн санаа гаргаад л санаачлагч болсон байдаг бол Д.Лхагвацогт нь Мөсний баярыг хийх санааг гаргаад түүнийгээ өөрөө гардан хэрэгжүүлэх, хэрхэн зохион байгуулах үлгэр жишээг үзүүлсэн билээ.

 

Д.Лхагвацогт  далайн захын  байгаль хамгаалагч, улсын байцаагчаар  богинохон хугацаанд ажилласан хэдий ч  нутгийн иргэдэд байгаль хамгаалах уламжлал ёс заншил, хууль, дүрэм журмыг ойлгуулахын тулд ойр дотно харьцаж, амьдарч байсан гэрээ тэр чигээр нь мэдээллийн төв байдлаар тохижуулж, хууль дүрэм, танин мэдэхүйн олон чухал зүйлийг агуулсан эвхмэл, хөдөлгөөнт самбарууд, ханын үзүүлэн болон босоо самбарууд хийж тавихад тэр үеийн хөдөөгийн хүмүүс мэдээлэлээр маш дутмаг байсан тул зав гарахаараа ирж, үзэж сонирхоно. Зарим үед  нутгийнхан малаа хотлуулчихаад Байцаагчийн гэрт арав хориороо ирж цугларан, хөөрөлдөж, ном авч дамжуулан уншдаг байв. Тэр үед.Лхагвацогт байцаагч хөдөөгийн ард түмэнд хамгийн сонирхолтой мэдээлэл  түгээгч, байгаль орчны хамгаалах үзэл бодлыг сурталчлагч, соён гэгээрүүлэгч, одоогийн байгаль орчны ажилтнуудад үлгэр жишээ болох ажилтан байжээ.

 

Мөн түүх соёл, ёс заншил, дархад дуу, хуур домог яриа ярьцгааж, зааж өгч, харилцан мэдээлэл солилцдог байв. Энэ үед Эхнэр Ж.Оюумаа би мөсний баярын хөтөлбөр гаргахаас эхлээд бүх ажлыг нь дэмжин, санаагаа нэмж оролцож, зохион байгуулалцаж байсан тул өөрийнх нь бичсэн дурсамжин дээр тулгуурлан түүхийн гэрч болж үүнийг уламжлав.

 

Эхнэр Ж.Оюумаа- Биологийн ухааны доkтор Ph.D, Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын Захиргааны анхны мэргэжилтэн, “Хөвсгөл далай ээж“ нийгэмлэгийн тэргүүн, “Хатан далай” ХХК-ий захирал

 

Үр хүүхдүүд: Л.Эрдэнэсайхан “Байгаль орчны Зөвлөх үйлчилгээний “Хатан далай”ХХК- ий гүйцэтгэх захирал, БОТА, Газрын тосны ТА Л.Сөрөлт  Мөрөөдлийн театрын жүжигчин, СТА

Л.Дөлгөөн  “Хөвсгөл далай ээж” нийгэмлэгийн менежер, БОТА

 

Л.Өгөөмөр “Атмор” ХХК-ийн ерөнхий инженер, Барилгын тэргүүний ажилтан

 

Л.Өрлөгмаа БНХАУ-ын Шенянг хотын Лиаониний ИС хүрээлэн буй орчин судлалын магистрант

 

2020.01.17

 

“Мөсний баяр”-ыг санаачлагч Д. Лхагвацогт, байгууллагын дарга Ж. Төмөрсүх, мэргэжилтэн Ж. Оюумаа нар санал бодлоо танилцуулж, хэлэлцэж байгаа нь- 2000 оны 1-р сар

 

 

2009, 2017 онд Мөсний баярыг санаачлагч өргөмжлөл авав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 4 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 4 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 5 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 5 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 6 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 6 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 7 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 8 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 8 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 8 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 8 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 9 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 9 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 9 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 10 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 11 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 11 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 12 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 12 цагийн өмнө