Ц.Магалжав: Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд оролцуулахгүй


Допингийн шинжилгээнд бүдэрсэн шинэхэн аварга Э.Оюунболд цагаан сарын бөхийн барилдаанд зодоглох талаар мэдээлэл гарч эхэлсэн. Уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн тогтоогдох хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэдгийг ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн билээ.

Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны Дэд тэргүүн, МУ-ын заан Ц.Магралжав “Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэсэн тайлбарыг өглөө. Манай сурвалжлах баг тун удахгүй  МУ-ын Заан Ц.Магалжав болоод бусад бөхчүүдээс энэ талаарх байр суурийг нь тодруулснаа хүргэх болно.

 

МҮБХ-ны Дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав:

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах талаар МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос лавласан. Тэгэхэд Цагаан сараар барилдах эсэх асуудлыг Үндэсний бөхийн холбоо мэднэ гэсэн хариултыг өгсөн. Э.Оюунболд аварга өөрөө болохоор Цагаан сараар барилдана гэсэн мэдээлэл өгсөн байсан.

-Монголын Үндэсний бөхийн холбоо допинтой хатуу тэмцэнэ. Бөхийн барилдаан зохион байгуулах үндсэн эрхтэй байгууллагын хувьд хатуу тэмцэх байр суурь хэвээр. Өнгөрсөн жил таван бөх допин хэрэглэсэн асуудалд бид мөн л хатуу байр суурьтай байгаа. Одоо ч хэвээр. Цол хураах хураахгүй гэдэг бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг асуудал. Цагаан сараар барилдах тухайд хоёр жилээр эрхийг нь хассан тул барилдахгүй ээ. Ө.Энхтүвшин сайдаар ахлуулсан Баяр наадмын комиссоос барилдах эрхийг нь хоёр жилээр хассан. Хассан тогтоолоо Үндэсний бөхийн холбоонд 12 дугаар сард ирүүлсэн. Нэгэнт ийм тогтоол шийдвэр гарсан учраас барилдах ямар ч боломжгүй.

-Хоёр жил барилдахгүй гэсэн үг үү?

-Баяр наадмын комиссоос хоёр жилээр эрхийг нь хассан тогтоол бидэнд ирүүлсэн. Тэгэхээр бид түүнийг л дагана.

-Хэлмэгдүүллээ гэсэн асуудал яригдаад байгаа. Э.Оюунболд аварга өөрийнх нь шинжилгээний хариу солигдсон албаар будлиантуулсан гэж яриад байгаа.

-Гурав дөрвөн хэвлэл дээр 2019 оны наадмын өмнө тодорхой хүмүүс утсаар яриад “Чамаас допинг хэрэглээгүй байсан ч илрүүлнэ ээ” гэж ноцтой юм ярьсан тухай гарсан байсан. Энэ асуудлыг бас давхар шалгаж байгаа юм байна лээ. Сүүлийн хоёр жил Үндэсний бөхийн холбооноос Баяр наадмын салбар хороонд орж ажиллаагүй. Ингэж ажиллаагүй болохоор сэтгүүлчид та бүхэнтэй л адил, нийт бөхчүүдтэйгээ л адил мэдээлэлтэй явж байна. Э.Оюунболдыг үнэхээр тэгж шантажилсэн дарамталсан бол цагдаагийн байгууллага шалгах байх.

-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд хэр шалгаж байгаа юм бол? Допингийн шинжилгээ авдаг эмч нь үндэслэлгүйгээр их хэмжээгээр хөрөнгжсөн асуудлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл яваад байна. Та нарт энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ талаар хууль хяналтын хүрээнийхэн л өөрсдөө хариулах байх. Эмчийн тухайд бол Биеийн тамир, спортын газрын эмч нар Баяр наадмын комисс, бөхийн салбар хороо, допингийн хяналтад орж ажилладаг юм. Тэр эмч нар тийм зохисгүй үйлдэл гаргасан бол хуулийн байгууллага хариуцлагаа тооцоод явах байх.

-Э.Оюунболд аварга допинг хэрэглэснээ зөвшөөрөхгүй байгаа болохоор миний цол хэвээр, барилдана гээд зүтгэвэл яах вэ?

-Э.Оюунболд аваргын цол одоогоор хэвээр байгаа. Барилдана гэвэл Үндэсний бөхийн холбоо барилдуулахгүй ээ. Баяр наадмын комиссоос эрхийг нь хоёр жилээр хассан тогтоол гарчихсан. Харин эрхийг нь хассаныг цуцалсан тогтоол бариад ирвэл барилдах асуудал гарч болно.

-Аваргатай ойрд уулзсан уу?

-Уулзаагүй байгаа. Наадмаар ч би Монголд байгаагүй. Дараа нь ч уулзагүй. 

-Монголын үндэсний бөхийг допингоос цэвэрлэх талаар ямар бодлого явуулж байна вэ?

-Нэгдүгээрт хатуу тэмцэнэ. Мөн эмч нар үндэслэлгүйгээр хөрөнгжсөн, бөхчүүдийн спонсорлодог компаниудаас хууль бусаар мөнгө татаж авсан гэсэн таамаг яваад байгаа. Энэ бүхэн хэрэв үнэн бол уг үндсээр нь ухаж гаргаж ирээд цэвэрлээд, цэгцлээд, буруутай хүмүүст нь хариуцлага тооцоод явахаас өөр аргагүй. Тэгэлгүй эвлэрнэ гэвэл монгол бөхийг мөхөл рүү нь түлхсэн хэрэг болно. Үүн дээр хууль хяналтын байгууллагынхан, Ерөнхийлөгч маань өөрөө спортын хүн болохоор хатуу, чигч байр суурьтай байх болов уу гэж харж байгаа. Бид бол үнэн зөвөөр бүх асуудлыг шийдээсэй гэсэн хүлээлтийн байдалтай л байна. Хэрэв хүнийг хэлмэгдүүлсэн, эмч нар янз бүрийн юм хийсэн бол түүн дээр нь хариуцлагыг нь тооцоосой. Энэ бол итгэл найдварын асуудал шүү дээ. Бид бүгд л өөрсдөө барилдаад явж байсан, барилдаж явахдаа шинжилгээгээ өгөөд явдаг байтал араас нь ийм юм гарч ирнэ гэдэг чинь барилдахаа больсон бид бүү хэл барилдаж байгаа залуучуудад их харамсалтай асуудал гарч ирж байгаа юм. Спортод бол зайлшгүй хувийн амьдралаа золиослож байж явдаг. Ингээд явж байхад нь шинжилгээг нь дардаг, сольдог эсвэл тэр бөхийг спонсорлодог комданиудаас машин, үл хөдлөх хөрөнгө аваад явж байна гэхээр их ноцтой асуудал. Үнэхээр тийм зүйл хийж байсан бол хатуу байх хэрэгтэй. Хатуу байж цаашаа явна. Монголын гэсэн тодотгох зүйлийн нэг нь үндэсний бөх. Тийм болохоор допингоос болоод бөх үзэх нь багаслаа гэж яриад байгаа ч үнэн хэрэг дээрээ багасаагүй. Угаасаа Монголын эд эс дотор байдаг зүйл болохоор Наадмаар барилддагаараа барилдаад, хүмүүс үздэгээрээ үзээд л явна. Харин үүнийг цэвэр ариун байлгах нь бөхчүүдийн үүрэг. Бас энэ асуудлыг шалгаж байгаа холбогдох байгууллагууд, Бие тамир, спортын газрын эмч нар байна, Допингийн эсрэг төвийнхэн гээд бүгд шударга үнэн байж, энэ олон залуусын хүч хөдөлмөрийг зөвөөр үнэлээд явах хэрэгтэй байгаа юм. 95-96 хувь нь буюу ихэнх нь шударг үнэнээр бэлтгэлээ хийгээд гурилтай шөлөө идээд явж байхад нөгөөдүүл нь тариа хийгээд яваад байдаг. Иймд бүх холбоотой байгууллагууд шударга үнэн байж л цаашаа явна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 16 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 18 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 18 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 23 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 23 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08