Харцага Ө.Даваабаатар: Допинг нь эцэслэн тогтоогдсоны дараа зарладаг байгаасай


Манай сурвалжлах баг Спортын төв ордонд болж байгаа бөхчүүдийн сагсны тэмцээнээс сурвалжлан ажиллаж байна. Бөхчүүдийн допингийн асуудлаар Харцага Ө.Даваабаатарын байр суурийг сонслоо.

Тэрбээр "Допинг нь эцэслэн тогтоогдсоны дараа зарладаг байгаасай  Допинг хэрэглэсэн үгүйг нь маш сайн шалгаад тогтоох ёстой. Үгүй бол бөхчүүдийг харлуулах явдал бас харагдаж байна. Асуудлыг шалгаж, эцэслэн шийдсэний дараа мэдээллийг гаргаж, хариуцлага тооцдог байх хэрэгтэй байх. Хууль хяналтын байгууллагын шалгалт удаашралтай байгаа нь асуудал шийдэгдэхэд их муугаар нөлөөлж байна. Хурдхан шалгаад, хариуцлага тооцвол тооцоод үгүй бол бусдын нэр төрийг сэргээж өгөх нь зүйтэй" гэлээ. 

-Та допингтой холбоотой асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Би өөрөө ч улсын цол аваад шинжилгээ өгөөд явж байсан. Ер нь хяналтаа сайжруулах хэрэгтэй юм байна гэж боддог. Тэгэхгүй хэдэн эмч нар л зогсож байдаг. Тэдэнтэй хамт хууль хяналтынхан, цагдаа нар хэн байх боломжтой юм тэр хүмүүс цуг байж авсан нь дээр гэж боддог. Тэгээд одоо ингээд Э.Оюунболдын асууудал гарч ирээд, маргаан үүдээд байна. Миний бодлоор бол асуудал яг 100 хувь шийдэгдээгүй байхад МУ-ын аварга хүнийг ингэж хэмлээд, сайн муу хэлээд, нутаг усаараа талцаад байх шаардлага байна уу үгүй юу. Сайн мэдэхгүй л байна. Яг хэрэглэсэн хэрэглээгүй гэдгийг одоо шалгаад л явж байгаа юм байна лээ шүү дээ. Тэгээд яг нарийн шалгаад буруутайг нь тогтоосны дараа хариуцлагыг нь хүлээлгээд явдаг баймаар. Тэгэлгүйгээр шийд гараагүй байхад бөхчүүдээ харлуулаад байгаа юм харагдаад байх шиг байна. 100 хувь шийдсэний дараа л тэр хүндээ хариуцлагыг нь хүлээлгээд буруу зөрүүг нь засах хэрэгтэй.

-Гэхдээ Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарыг допинг хэрэглэсэн гээд зарлачихсан байгаа шүү дээ.

-Зарлах нь зарласан. Хамгийн гол нь цаад хүн нь гүтгэгдээд байна гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгуулах гээд өгчихсөн байгаа юм байна шүү дээ. Тэгээд үүнийг нь шийдээгүй байхад нэгнийгээ ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гээд л ... Тэр чинь бас л хүн, бөх  хүн шүү дээ. Сэтгэл санааны хувьд ч хэцүү байгаа шүү дээ. Ер нь бол яг тогтоогдоогүй байхад нь нэгнийгээ битгий ингээчээ л гэж би бодож байна. ...Ер нь бол том цолтой бөхчүүд зааланд барилдаад доогуур унадаг ч юм уу, асуудал их байдаг. Тэр болгонд “Манай бөхчүүд муу байна”, “Аваргууд муу байна” гэхээс илүүтэйгээр залуучуудыг допинг энэ тэрийн асуудлаас хол байлгах хэрэгтэй. Тэгэхээр залуучуудаа бас давхар хянаж байх нь зөв юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхгүй бол залуучууд зааланд аягүй сайн барилдаж байснаа гэнэт алга болчихдог. Турж эцээд янз бүр болдог... Дотор нь байгаа бид нарын нүдээр тэгж харагдаад байдаг хэрэг. Тэгэхээр тэр залуучуудыг яаж допингоос хол байлгах вэ, яаж эрүүл байлгах вэ? ... Бэлтгэл сургуулилт дээр хэтэрхий их төмөр өргөөд, штанг өргөөд янз бүрийн юм хэрэглэх нь зөв юм уу? Эсвэл их спортоороо явах нь зөв юм уу? гээд бөх хүний нүдээр харахад дотор нь асуудал олон бий л дээ. Тиймээс шинжилгээнд аймгийн цолтой аль болох олон хүн хамруулдаг болоод бас хариуг нь хурдан гаргачихдаг болгож болдоггүй юм бол уу? л гэж бодож байна. Хариу нь хурдан гардаг бол тухайн үед нь хариуцлагыг нь тооцоод явчихвал дээр юм бол уу гэж бодож байна. Тэгэхгүй өчнөөн сараар алга болчоод хэдэн хүний нэр зарлачихдаг.Тэгээд бөөн маргаан хэрүүл дагуулаад байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 16 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 17 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 18 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 23 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 23 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08